Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Ариг Банк үйлчилгээний стандартаа хөгжүүлэх сургалт зохион байгууллаа.

4-Р Сар 06, 2015

2015 оны 4 сарын 1-ний өдөр Ариг Банк нь Дэмжих байрандаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээг хэрхэн зөв хүргэх вэ?” сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтыг Ариг Банк нь Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний холбоотой хамтран зохион байгуулж тус холбооны тэргүүн Б.Чулуунболор илтгэл тавилаа.

Сургалтанд Харилцагчийн Өргөөдийн Манлай халамжлагч, Тэргүүн халамжлагч, Халамжлагч, Зөвлөн халамжлагчдаас гадна жигүүрүүдийн Манлай дэмжигч нар хамрагдлаа.

Тус сургалтаар манай ажилчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах нийгмийн хандлага, тэдний өөрсдийн дотоод хүсэл тэмүүллийн талаар дэлгэрэнгүй мэдлэг, мэдээлэлтэй боллоо.

Сургалтын үр дүнд Ариг Банк нь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх үйлчилгээний стандарт”-аа хөгжүүлэн боловсронгуй болгож батлан үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхэллээ.

Ийнхүү Ариг Банк нь ТоС-ийн гишүүний хувьд өөрийн үүргээ биелүүлэн санхүүгийн хүртээмжийг дэмжин ажиллаж байна.

Ариг Банк

Twitter