Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Б.МӨНХЗАЯА: Хямралын үе дэх арилжааны банкны шийдвэр гаргалтын арга зүйг боловсронгуй болгох нь:

11-Р Сар 28, 2012

/MBA, докторант/ СЭЗДС-ийн Санхүүгийн удирдлагын тэнхимийн багш, email: Munkhzaya.b@ife.edu.mn

Санхүүгийн хямралын үед шийдвэр гаргалтын орчин тодорхой бус болдог ба ялангуяа банкны салбарт илүү хүчтэй нөлөөлдөг. Эдийн засгийн тодорхой бус орчинд байгууллага шийдвэр гаргах нь шийдвэрийн үр ашигтай, оновчтой байдлыг бууруулдаг ба эдийн засгийн мөчлөгийг тодорхойлсноор шийдвэр гаргах орчноо тодорхой болгох боломжтой юм. Судалгаанд 2008 онд ЭЗХАХБ-ын боловсруулсан арга зүйн зөвлөмжийн дагуу нэгдсэн түрүүлэгч индикаторыг тооцсон ба Монгол улсын бодит эдийн засгийн мөчлөгийг илэрхийлж чадахуйц эдийн засаг, санхүүгийн 33 үзүүлэлтийг 2000 оны 1-р улирлаас 2011 оны 4-р улирал хүртэл хугацааны 48 улирлын хугацааны цувааг сонгон авч үнэлгээ хийсэн. Үнэлгээний үндсэн дээр түрүүлэгч 6 индикаторыг сонгон, нэг ижил хувийн жинтэй байхаар нэгдсэн индикаторыг тооцоход бодит эдийн засгийн мөчлөгийг 2-оос 3 улирлын өмнө түрүүлж байна гэж дүгнэж болохоор байсан. Нэгдсэн индикатор нь нэг улирлын өмнө бол 40%, 2 улирлын өмнөөс бол 30% магадлалтайгаар бодит эдийн засгийн мөчлөгийг илэрхийлж чадаж байна гэсэн үнэлгээний үр дүн гарсан.

Судалгааны дэлгэрэнгүйг татах