Холбооны гишүүнчлэлийн тухай

Монголын Банкны Холбоо нь Монголбанкнаас албан ёсоор зөвшөөрөл авч Монгол Улсын нутаг дэвсгэр дээр банк, санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа банкны болон бусад санхүүгийн байгууллагуудыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн, гишүүддээ үйлчилдэг, хараат бус, бие даасан, ашгийн бус төрийн бус байгууллага юм.

Холбооны гишүүнчлэлийн тухай

Холбооны гишүүнчлэл нь зөвхөн арилжааны банкаар хязгаарлагддаггүй бөгөөд өөрийн алсын хараа, эрхэм зорилгод нийцэх зорилго нэгт байгууллагуудад нээлттэй байдаг. Гишүүнчлэлийн хувьд тухайн байгууллагын Холбооны үндсэн үйл ажиллагаан дахь оролцоо, хамтын ажиллагаа зэргээс хамааруулан дараах байдлаар ангилдаг. Үүнд:

  • Үндсэн гишүүн
  • Дэмжих гишүүн
  • Холбогдох гишүүн

Үндсэн гишүүн гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт арилжааны банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Төв банкнаас авсан хуулийн этгээд болон өөрийн салбараа байгуулсан гадаадын банкууд хамаарна.

Дэмжих гишүүн гэдэгт Холбоонд дэмжих гишүүнээр бүртгэгдсэн банкны бус, санхүүгийн байгууллага болон гадаадын банкны төлөөлөгчийн газар зэрэг байгууллага хамаарна.

Холбогдох гишүүн гэдэгт Холбооны Үндсэн гишүүн байгууллагын үйл ажиллагааг хөгжүүлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр сургалт, судалгаа шинжилгээ хийх, мэдээллээр хангах, Үндсэн гишүүн байгууллагын ажиллагсдын ажил, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, сургах болон бусад байдлаар дэмжих, хөгжүүлэх, зорилго, хамтын ажиллагаа бүхий эсхүл Холбоотой ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг эсхүл санхүүгийн чиглэлээр бие даасан үйл ажиллагаа явуулдаг, хамтын ажиллагаа бүхий байгууллага тус тус хамаарна.