Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Даатгалын зуучлалын ​мэргэжлийн зөвлөл

Байгуулагдсан: 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр

Чиглэл: Банкнаас даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулах зуучлагч нарыг нэгдсэн байдлаар бэлтгэхэд СЗХ, БСА-тай хамтран ажиллах, даатгалын зуучлалтай холбоотой журам, эрх зүйн актад санал өгөх, банкнаас даатгалын даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулсанаар даатгалын салбарт бий болж буй үр дүнгийн талаар олон нийтэд зөв мэдээлэл ойлголт өгөх

Мэргэжлийн зөвлөлийн дарга: Худалдаа хөгжлийн банкны Даатгалын хэлтсийн захирал Б.Мөнхдэлгэр


Б.Мөнхдэлгэр нь 2006 онд СЭЗДС-ийг санхүүгийн удирдлага мэргэжлээр төгссөн бөгөөд 2016 онд Бриджпортын их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Б.Мөнхдэлгэр нь 2006 оноос Худалдаа хөгжлийн банкинд ажиллаж ажлын гараагаа эхлүүлсэн бөгөөд Сансар салбар, Жижиг дунд байгууллагын банкны газар, Хөрөнгө зохицуулалтын газарт тус тус ажиллаж байгаад 2016 оноос Худалдаа хөгжлийн банкны Даатгалын хэлтсийн захирлаар ажиллаж байна.