Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Жирэмсэн болон хүүхэдтэй эхчүүдэд дараалалгүй үйлчилж эхэллээ.

3-Р Сар 30, 2015

Худалдаа, хөгжлийн банкны бүх салбар, тооцооны төвүүд өнгөрсөн долоо хоногоос эхлэн жирэмсэн эхчүүд, 0-2 насны хүүхэдтэй эхчүүд, өндөр настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгайлсан үйлчилгээний цонх гарган, дараалалгүйгээр үйлчилж эхэллээ.

Монголын арилжааны банкуудын хамтран хэрэгжүүлж буй Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн 8 зарчмын 1 болох “Банкны үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зарчим”-ыг Худалдаа, хөгжлийн банк үйл ажиллагаандаа хэрэгжүүлж буйн нэгэн алхам нь энэхүү ажил болж байгаа юм.

Мөн энэ чиглэлээр ХХБ 2012 онд Нидерландын хөгжлийн банктай хамтран “Байгаль орчин, нийгмийн хариуцлагын удирдлагын систем”-ийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Монгол улсад анх удаа ногоон хөгжлийг дэмжих “Тогтвортой Санхүүжилтийн Форум”-ыг зохион байгуулж, энэ чиглэлээр банкны бодлого, журмыг олон улсын стандартын дагуу боловсруулан, мөрдөж байна.

Тогтвортой санхүүжилт хэмээх ойлголт нь банк санхүүгийн байгууллагын бүхий л үйл ажиллагаа, үе шатанд чухал үр нөлөөтэй бөгөөд гол ач холбогдол нь харилцагчид болон нийгэмд чиглэдэг юм.

Худалдаа Хөгжлийн Банк