Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ СТРАТЕГИ

8-Р Сар 22, 2017

Сүүлийн 27 жилийн хугацаанд Монгол улсын эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж ирсэн зээлийн өндөр хүүг бууруулснаар хөрөнгө оруулалтын орчин сайжирч, ажлын байр нэмэгдэж улмаар Бодит Дотоодын Нийт Бүтээгдэхүүн хурдацтай өсөх боломжтой билээ.

Монголын томоохон эрдэмтэн, судлаачид, Голомт банкны эдийн засагчид болон гадаадын туршлатагатай эдийн засагчид эдийн засгийн голлох онолууд болон Монгол улсын өнгөрсөн 27 жилийн хугацаан дахь эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж Зээлийн хүүг бууруулах үндэсний стратегийг боловсрууллаа.

Энэхүү стратегийг Монголын төр үндсэн бодлогын стратеги болгон батлаж, хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлснээр Монгол улсын зээлийн хүүг одоо буй 19 хувиас 9 хувь болгон бууруулж, Монгол улсын эдийн засагт бодит өсөлтийг авчирч иргэдийн амьдралд бодитой хувь нэмэр, бизнесийн салбарт шинэ шинэ боломжуудыг бий болгох ач холбогдолтой юм.

Та Зээлийн Хүүг Бууруулах Үндэсний Стратегийг ЭНД дарж татан авна уу.

Twitter