Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

​Капитал банк дараалалгүй үйлчилж эхэлллээ

4-Р Сар 10, 2015


Монгол Улсад Тогтвортой Санхүүжилт /ТоС/-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Капитал банк ТоС-ийн зарчмуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажилласаар байна.

ТоС-ийн 8 зарчмын нэг болох Банкны “Санхүүгийн хүртээмжийг дэмжих зарчим”-ын дагуу Капитал банк энэ долоо хоногоос эхлэн жирэмсэн 0-2 насны хүүхэдтэй эхчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дараалалгүй үйлчилж эхэллээ.

Тогтвортой санхүүжилт хэмээх ойлголт нь банк санхүүгийн байгууллагын бүхий л үйл ажиллагаа, үе шатанд чухал үр нөлөөтэй бөгөөд гол ач холбогдол нь харилцагчид болон нийгэмд чиглэдэг юм. Энэхүү үзэл баримтлалыг гол зарчмаа болгон Капитал банкны хамт олон Монгол Улсын Тогтвортой хөгжилд бодит хувь нэмрийг оруулахаар бусдыг манлайлан уриалж оролцож байна.

Тогтвортой хөгжлийг Хамтдаа бүтээцгээе.

Капитал банк

Twitter