Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

“МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2014 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА

11-Р Сар 11, 2013

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газраас 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг холбогдох Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хуралдаанд оролцсон гишүүдийн 56 хувийн саналаар баталсан болно.

Засгийн газар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төслийг Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, салбаруудын хөгжлийн хөтөлбөр болон бусад бодлогын баримт бичгүүд, яамд, агентлагуудаас ирүүлсэн саналд үндэслэн, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй нягт уялдуулан боловсруулжээ.

Хуулийн төслийн танилцуулгыг үзэх

Twitter