Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Мэргэжлийн зөвлөлүүдийн тухай

Мэргэжлийн зөвлөл нь Холбоо болон гишүүн байгууллагын мэргэжилтнүүдтэй хамтарсан уулзалтыг зохион байгуулах, мэдлэг туршлагаа хуваалцах, мэдээлэл солилцож хамтран ажиллах, гишүүн байгууллагын ажилтны төлөөллөөс бүрдсэн орон тооны бус зөвлөл.

Мэргэжлийн зөвлөлийн чиг үүрэг:

  • Тухайн чиглэлээр салбарт тулгамдаж буй асуудлыг тодорхойлон гаргах, шийдвэрлэх арга зам, авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээний талаар Холбооны Гүйцэтгэх захиралд санал, зөвлөмж өгөх;
  • Холбооны бүхий л үйл ажиллагаанд мэргэжлийн талаас зөвлөх, хамтарч ажиллах;
  • Холбоо болон гишүүн байгууллагууд хамтран зохион байгуулах үйл ажиллагаанд мэргэжлийн талаас нягт холбоотой хамтарч ажиллах;
  • Мэргэжлийн зөвлөлийн гишүүд нь өөрсдийн нөхцөл бололцоог бүрэн дүүрэн ашиглан хоорондоо мэргэжлийн талаас мэдээлэл солилцох, туршлага солилцож, нягт уялдаа холбоотой ажиллах;
  • Мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, эсхүл туршлага солилцох, уулзалт хэлэлцүүлэг, арга хэмжээг зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх;
  • Зорилгод нийцсэн бусад чиг үүрэг.

Twitter