Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

​Сүүлийн таван жилд Хөгжиж буй орнуудын нийт зээлийн хэмжээ нь дэлхийн нийт зээллэгийн 50%-г эзэлж байна.

4-Р Сар 22, 2015


Сүүлийн таван жилд Хөгжиж буй орнуудын нийт зээлийн хэмжээ нь дэлхийн нийт зээллэгийн 50%-г эзэлж байна. АНУ, Европ, Японы зах зээл дэхь мөнгөний бодлогын үр нөлөө нь хүүгийн түвшинг бууруулж хөгжиж буй орнуудын зээл авах боломжийг нэмэгдүүлсэн. Ихэнх орнуудын эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүд сайн байгаа хэдий ч өрийн дарамт нь жил ирэх тусам нэмэгдэж байна. Судалгаагаагаар ирэх жилүүдэд зээлийн өндөр хэмжээ нь эдгээр орнуудын эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхээр байгаа юм.

Өр/ДНБ-д эзлэх хэмжээ: Орос 65%, Хятад 244%, Энэтхэг 135%, Япон 403.1%, Өмнөд Солонгос 278%, Тайланд 242%, Индонез 77%, Малайз 202%, Австрали 213%/

Азийн орнуудын өрийн хэмжээ хамгийн хурдацтай өсч байгаа бөгөөд Хятадын өрийн ДНБ-д эзлэх харьцаа 244% болж өссөн байна. Хятад улсын засгийн газар болон өрхийн өрийн түвшин зохистой хэмжээнд байгаа боловч компаниудын өрийн хэмжээ 2007 оноос хойш хоёр дахин өсчээ. Тайланд улсын өрхийн зээл нэмэгдсэн бол Японы засгийн газрын өр зээлийн ДНБ-д эзлэх хэмжээ хамгийн өндөр түвшинд байна. Өнгөрсөн онуудад хөгжиж буй орны засгийн газар, бизнесийнхэн банкуудаас зээл авах хандлага их байсан бол хямралаас шалтгаалан банкуудын зээл олгох боломж хязгаарлагдмал болжээ. Тиймээс зээлдэгчид олон улсын бондын зах зээл рүү шилжиж тус зах зээлээс авсан зээлийн хэмжээ хоёр дахин өссөн байна.

Дэлхийн ихэнх улсад хүүгийн түвшин буурч, хөрөнгө оруулагчид хөгжиж буй орнуудын бондыг худалдан авах нь ихэссэнээр бондын өгөөжийн түвшинг бууруулж зээлдэгчдэд зээл авах хөшүүрэг болж байгаа ажээ

Эх сурвалж: The Wall Street journal

Twitter