Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

​ТоС-ийн хөтөлбөр, байгаль орчин нийгмийн эрсдэлийн үнэлгээний сургалт

4-Р Сар 06, 2015


Монгол Улсын Тогтвортой санхүүжилт /ТоС/-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Капитал банк ТоС-ийн 8 зарчим, 4 салбарын удирдамжийг танин мэдүүлэх, байгаль орчин, нийгмийн эрсдэлийн нөлөөллийн талаарх мэдлэг ойлголт олгох, өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх арга хэрэгсэл зэргийг хэлэлцэх зорилгоор цуврал сургалтуудыг банкны холбогдох газар, нэгжүүдийн ажиллагсдад зохион байгуулсаар байна.

Удирдах түвшний ажилтнуудын сургалт:

1.Улаанбаатар хот болон орон нутгийн салбар, нэгжийн “захирлуудад” 2015 оны 01 дүгээр сарын 17-18-ны өдөр Монгол Улсын ТоС-ийн хөтөлбөрийн танилцуулга, байгаль орчин нийгмийн эрсдэлийн үнэлгээг хэрхэн хийх танилцуулга хийж, дасгал кейс ажиллуулан амжилттай зохион байгууллаа.



Зээлийн ажилтнуудын сургалт:

2.Улаанбаатар хот болон орон нутгийн салбар, нэгжийн “зээлийн мэргэжилтэн” нарт 2014 оны 12 дугаар сарын 24 болон 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын ТоС-ийн хөтөлбөрийн танилцуулга, байгаль орчин нийгмийн эрсдэлийн үнэлгээг хэрхэн хийх танилцуулга хийж, дасгал кейс ажиллуулан амжилттай зохион байгууллаа.

Үйлчилгээний ажилтнуудын сургалт:

3.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд банкны үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх талаарх сургалтыг Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо болон Монголын дүлий иргэдийн холбоотой хамтран 2015 оны 03 дугаар сарын 07 болон 2015 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот болон орон нутгийн салбар, нэгжийн ахлах теллер нарт сургалтыг амжилттай зохион байгууллаа.


Дараах үндсэн 3 чиглэлийн хүрээнд сургалтын хөтөлбөр боловсруулан Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр болон байгаль орчин, нийгмийн эрсдэлийн нөлөөллийн талаарх мэдлэг ойлголт олгох, өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх талаарх сургалтыг зохион байгуулан ажиллаж байна.

“Ахлах теллерийн сургалт”

Капитал банк

Twitter