Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Тээвэр Хөгжлийн Банк

8-Р Сар 13, 2014

Тээвэр хөгжлийн банк нь 1997 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Монголбанкнаас банкны үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авч 400.0 сая төгрөгийн дүрмийн сан, 7 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн. Тухайн үед зогсонги байдалд орсон дэд бүтцийн тэргүүлэх салбар болох тээврийн байгууллагуудыг дэмжин хөрөнгө оруулах замаар хөгжил дэвшлийг бүтээхийн төлөө ажиллаж иржээ.

Анх байгуулагдахдаа арилжааны бусад банкуудын жишгээр төлбөр тооцоо эрхлэх, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, үнэт цаас худалдах, худалдан авах, гадаад валютын арилжаа, санхүүгийн болон хөрөнгө оруулалтын талаар зөвлөгөө өгөх, хадгаламжийн үйлчилгээ, үнэт цаас хадгалах, хадгалуулах, өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд батлан даалт гаргах зэрэг үйлчилгээ үзүүлж байсан.

Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас хэт хараат болж байгаа нь нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд урт хугацаанд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрснийг мэргэжлийн судлаачид тодорхойлсон байдаг. Нэг салбарыг хэт шүтэж дэмжсэн бодлого нь бусад салбарын гадаад дотоод зэх зээл дээрх өрсөлдөх чадварыг үгүй хийх, уул уурхайн гаралтай түүхий эдийн дэлхийн зах зээл дээрх үнийн мөчлөгийг дагаж хэлбэлзэх, ажилгүйдэл, эдийн засгийн өсөлт бууралт нь улс орны тогтвортой хөгжилд саад хийх зэрэг эрсдэлийг үүсгэдэг. Ийм учраас экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, өөр хоорондоо хамааралгүй олон салбарт экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлага урган гарч ирж байна.

Дээрх хэрэгцээ шаардлагад тулгуурлан Тээвэр хөгжлийн банк нь эдийн засгийн эргэлт, экспорт, импортод идэвхижилт өндөртэй салбарууд болох уул уурхай, импортыг орлох үйлдвэрлэлүүд, гадаад худалдаа, Засгийн газрын үйлдвэрлэл, экспортыг дэмжсэн төсөл хөтөлбөрүүд, шинэ тутам гарч ирж буй түргэн өсөлттэй салбаруудад түлхүү анхаарал хандуулах шинэ чиглэлийг баримтлан ажиллаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://transbank.mn вэбсайтаас авна уу.

Twitter