Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Төрийн Банк

8-Р Сар 19, 2014

Төрийн банк нь Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хурлын тогтоолоор 100 % төрийн өмчит банк болон байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа эхлэн харилцагч иргэд болон жижиг дунд бизнес эрхлэгчдийн эрэлт хэрэгцээг хангасан олон улсын түвшинд хүрэхүйц бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагч та бүхэндээ хүргэж байна.

Төрийн банкны ТУЗ-ийн 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 41 тоот тогтоолын дагуу 16 газар, 37 хэлтэс алба бүхий шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажиллаж байгаа бөгөөд Гүйцэтгэх захирлаар Д.Батсайхан, Тэргүүн орлогч захирлаар Б.Ганболд, орлогч захирлаар Т.Дорждэрэм нар тус тус ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Төрийн банк нь олон улсын стандартад нийцсэн банкны бүтээгдэхүүн үйлчилгээг орчин үеийн програм хангамж, мэргэжлийн мэргэшсэн 3700 ажиллагсад болон онлайн сүлжээнд бүрэн холбогдсон Улаанбаатар хотод 87, орон нутаг дахь 444, нийт 531 салбар, нэгжээр дамжуулан 2,8 сая гаруй харилцагчдад хүрч үйлчилж байна.

Төрийн банк нь хамгийн эрсдэлгүй, сайн үйлчилгээтэй, сайн харилцаатай, зохистой ашигт чанартай банк байх гэсэн 4 зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд Төрийн банкинд итгэл үзүүлж, хамтран ажиллаж байгаа харилцагчдынхаа эрх ашгийг дээд зэргээр хамгаалж, тэдний мөнгөн хөрөнгийг хамгийн найдвартай, зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн хүүтэйгээр өсгөн арвижуулахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаагаас гадна харилцагчдад түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээг үзүүлэх зорилгоор зээлийн бодлого журмаа шинэчилж, зээл хүсч буй иргэний бүрдүүлэх бичиг баримтын тоог 2-3 дахин цөөрүүлэх, зээлийн шийдвэрлэх хугацааг 3-4 дахин багасгах зэрэг ажлыг хийж дуусаад байна.

Төрийн банк нь техник, технологи болон эрсдэлийн удирдлагын бодлогод анхааран ажиллаж, орчин үеийн програм хангамжийн шинэчлэлийг бүрэн хийж дуусгасан бөгөөд цахим банкныхаа үйлчилгээг улам өргөжүүлэн тэлж, банкны салбарт ирэхгүйгээр интернет, гар утсаар дамжуулан санхүүгийн үйлчилгээг иж бүрнээр нь авах тогтолцоо буюу салбаргүй банкны системийг бий болгохыг зорьж ажиллаж байна.

Харилцагч та мобайл банк, интернэт банк, мост мони зэрэг цахим үйлчилгээг ашиглан гар утсаараа, интернэтээр банкны үйлчилгээг 24 цагийн туршид авах боломжтойгоос гадна телевизээр дамжуулан банкны үйлчилгээ авах боломжтой ТВ банк үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүллээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.statebank.mn-ээс авна уу.

Twitter