Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Улаанбаатар Хотын Банк

8-Р Сар 14, 2014

Улаанбаатар хотын банк нь 1998 онд Улаанбаатар сан УҮГ-ын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдаж өдгөө 15 дахь жилдээ нийслэл хотынхоо иргэд, байгууллагуудад банк санхүүгийн бүхий л үйлчилгээг үзүүлсээр байна.

Энэ хугацаанд бид харилцагчиддаа үзүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээгээ тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн, хүсэл сонирхлыг нь хангасан байхыг эрхэм зорилго болгон түүнийгээ хэрэгжүүлэх талаар тодорхой алхамуудыг хийж ажиллаж байна.

Банкны жил тутмын актив татан төвлөрүүлсэн хөрөнгийн өсөлтийн дүнгээс харахад манай банкны харилцах данс болон хадгаламж эзэмшигчдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудаас эхний тавд багтаж байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын банк нь 250 гаруй ажилтан ажиллагсадтай ба нийслэлийн дүүргүүдэд 25 тооцооны төв, касс, картын төвөөр дамжуулан харилцагчдаа үйлчлэн үйл ажиллагаагаа явуулж байна.

2013 оны 06-р сарын 30-ны байдлаар Улаанбаатар Хотын банкны цэвэр ашиг 7,76 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд өөрийн хөрөнгийн өгөөж 15,25 хувьтай байлаа.

2013 оны 06-р сарын 30-ны байдлаар Улаанбаатар Хотын банкны өөрийн хөрөнгө эрсдлээр жигнэсэн активын харьцаа 20,43 хувьтай байсан нь Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны үзүүлэлт болох 12 хувиас давсан үзүүлэлт бөгөөд тус банк нь санхүүгийн хүчирхэг байдал, өндөр хөрвөх чадвар, олон улсын хөрөнгө оруулалт, зээл хадгаламжийн зохистой харьцаа зэргийн өндөр үзүүлэлтүүдээрээ Монголбанкнаас зээлийн эрсдлийн өндөр үнэлгээ авсан найдвартай банк юм.

Өнгөрсөн хугацаанд жил бүр Нийслэлийн авто тээврийн хэрэгслийн үзлэг, тооллогын ажлыг зохион байгуулах үйлсэд дотоод нөөц бололцоогоо дайчлан идэвхи санаачлагатай тасралтгүй оролцсоор ирсэн ба Нийслэлийн 6 дүүрэгт татвар хураах касс ажиллуулж Авто тээврийн өөрөө явах хэрэгслийн албан татварыг улсын орлогод төвлөрүүлсэн байна.

2009 оноос Монгол Улсын Засгийн Газраас баталсан "Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэл", "Жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр"–ийг хэрэгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын банк нь 2009, 2010, 2011, 2012 онд Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам болон Нийслэлийн Засаг Даргын Тамгын газартай тус тус хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Энэхүү хамтын ажиллагааны дүнд манай банк одоогийн байдлаар 280 гаруй үйлдвэрлэл эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжид нийт 40.2 тэрбум орчим төгрөгийн санхүүжилтийг олгоод байна. Үүний үр дүнд Улаанбаатар хотын хэмжээнд 1100 орчим ажлын байр шинээр нэмэгдсэн, 2500 орчим ажлын байр хадгалагдсан үзүүлэлттэй байна.

Нийслэлд баригдаж буй орон сууцны барилгын ажлын санхүүжилт, нийслэл хотын бүтээн байгуулалт, иргэдийг орон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх зэрэг ажлуудыг амжилттай зохион байгуулж ирсэн билээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.ubcbank.mn-ээс авна уу.

Twitter