Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Хаан Банк

8-Р Сар 21, 2014

ХААН Банк нь Монгол орон даяар 537 салбар, нэгжийн 5800 гаруй ажилтнаараа дамжуулан 2,4 сая гаруй харилцагч иргэд, 53 мянга орчим байгууллагад банкны иж бүрэн санхүүгийн үйлчилгээг хүргэдэг Монгол Улсын тэргүүлэгч банкуудын нэг юм.

ХААН Банк нь үйлчилгээний байгууллага болохын хувьд шинэ бизнесийг хөгжүүлэхийн зэрэгцээ хэрэглээ нь хурдацтай өсч буй карт, цахим бүтээгдэхүүнээр олон улсын банкны жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлэх болон шинэ шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ зах зээлд нэвтрүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна. Бид цахим банкны хэрэглээг нэмэгдүүлж, теллерийн гүйлгээний ачааллыг бууруулахад анхаарч ажилласны үр дүнд орон даяар 130 гаруй Экспресс банк, 1000 гаруй АТМ, 4500 гаруй КҮБ, 6100 гаруй ПОС машинтай үйлчилгээний өргөн сүлжээг бүрдүүлж чадлаа.

ХААН Банк нь олон улсын нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагуудтай гадаад төлбөр тооцоо, худалдааны санхүүжилт, төслийн санхүүжилт болон банк хоорондын зээл зэрэг чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажилладаг билээ. Мөн бид нийгмийн хариуцлагаар хувийн хэвшлийн байгууллагуудаа манлайлан, ХААН Банк Сангаараа дамжуулан боловсрол, соёл урлаг, орон нутгийн хөгжил, байгаль орчин, нийгмийн эмзэг бүлэг болон ядуурлыг бууруулах чиглэлийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.khanbank.com/mn/personal/page/mission-statement?menu=16 -аас авна уу.