Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Хас Банк “ТоС 7 хоног” хөдөлгөөний хүрээнд ТоС хөтөлбөрийн танилцуулах уулзалтыг зохион байгууллаа

4-Р Сар 13, 2015


“ТоС 7 хоног” хөдөлгөөний хүрээнд Хас Банк нь Монголын Банкны холбоотой хамтран 4 дүгээр сарын 8-ны өдөр УБ хотын нийт салбарын захирлууд болон бизнесийн нэгжийн дунд түвшний удирдах ажилтнуудыг оролцуулан ТоС хөтөлбөрийн танилцуулах уулзалтыг зохион байгууллаа.

Энэхүү уулзалтаар ТоС хөтөлбөрийн зорилго, ач холбогдол, хэтийн зорилтын талаар Монголын Банкны Холбооны гүйцэтгэх захирал Б.Найдалаа сонирхолтой танилцуулга хийлээ.

Мөн 2015 оноос банкууд ТоС хөтөлбөрийн хүрээнд нийтээр хийх ажлууд болон Хас Банкнаас тусгайлан хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө болон ТоС хөтөлбөрийн Зарчим 4 буюу “Ногоон эдийн засаг”-ийн өсөлтийг дэмжих зарчмын хүрээнд Хас Банкнаас хэрэгжүүлдэг Эко банкны үйл ажиллагаа болон эко бүтээгдэхүүн үйлчилгээний онцлог, боломжуудын талаар салбарын захирууддаа танилцуулж, санал бодлоо хуваалцлаа.

Хөдөө, орон нутгийн салбарын захирал болон ажилтнууддаа ТоС хөтөлбөрийн шинэ соргог мэдээллийг цаг алдалгүй хүргэх үүднээс тус уулзалтын үеэр видео бичлэг хийж хүргүүллээ.

Энэ удаагийн үйл явдал нь “ТоС 7 хоног” хөдөлгөөний үеэр хийхээр төлөвлөсөн олон төрлийн үйл ажиллагааны хамгийн анхны ажил байлаа.

Хас Банк

Twitter