Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Худалдаа Хөгжлийн Банк

8-Р Сар 20, 2014


Монгол улсын ууган арилжааны банк Худалдаа, хөгжлийн банк (ХХБанк) нь 28 дахь жилдээ салбараа тэргүүлэгчдийн нэг байж олон улсын жишигт нийцсэн банк, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчиддаа хүргэж, аюулгүй байдал болон сэтгэл ханамжийг байнга, хамгийн өндөр түвшинд байлгахад зорин ажилладаг. Дэлхийн хэмжээнд жил бүр “Монгол улсын шилдэг банк” шагналыг хүлээн авдаг нь ХХБанкны гадаад харилцааны цар хүрээ, итгэмжлэл болон хүчин чадлыг харуулдаг нэгэн тодотгол юм. 2017 онд Монгол улсын гадаад төлбөр тооцооны 80 орчим хувийг дангаараа гүйцэтгэсэн ХХБанк нь олон улсын зах зээлд итгэмжлэгдсэн хамгийн анхны бөгөөд 5-н удаагийн бонд гаргагч Монгол улсын цорын ганц аж ахуйн нэгж хэвээр үлдээд байна.

Бидний түүх:

Монгол оронд ардчилсан хувьсгал өрнөсөн 1990 оны цагаан морин жил УБЕХ-ны Гадаад тооцооны газрын бааз суурийг түшиглэн арилжааны банк байгуулах саналыг Засгийн газарт өргөн БНМАУ-ын Засгийн газрын 1990 оны 10-р сарын 19-ний өдрийн 71 тоот тогтоолоор хувь нийлүүлсэн, аж ахуйн тооцоотой Монголын Худалдаа, хөгжлийн банк байгуулах тухай анхны шийдвэр гарчээ.

Эрхэм зорилго:

ХХБанк нь Монгол улсын олон талт үйл ажиллагаатай, тэргүүлэх зэргийн банкны хувьд том, жижиг дунд, жижиг харилцагчдын зах зээлийн эрэлт хэрэгцээнд үндэслэсэн, үнэ цэнэтэй банкны үйлчилгээг хөгжүүлэн хүргэж, үйлчилгээнээс хүртэх сэтгэл ханамжийг байнга, хамгийн өндөр түвшинд байлгахад зорин ажиллана. Бид бүхний амжилт ололт шилдэг сайн үйлчилгээ, өндөр мэргэжлийн боловсон хүчин, хамтын удирдлагын дээд зэргийн арга барилд үндэслэх болно.

Хэтийн зорилго:

ХХБанк нь Монгол улсын банк, санхүүгийн зах зээлд тэргүүлэгч, олон улсын шилдэг туршлагуудыг үйл ажиллагаандаа бүрэн хэрэгжүүлсэн олон талын үйл ажиллагаатай банк, харилцагч үйлчлүүлэгч, хамтрагч түншүүдийнхээ санхүүгийн сайн сайхан, тогтвортой байдалд хүрэхэд тууштай, хариуцлагатай туслагч, итгэл найдварыг нь хүлээсэн түнш нь байсаар байх болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.tdbm.mn-ээс авна уу.