Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

​Хүний Нөөцийн мэргэжлийн зөвлөл

Байгуулагдсан: 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдөр

Зөвлөлийн дарга: Төрийн банкны Хүний Нөөцийн Газрын Сургалтын Хөгжлийн Албаны захирал Б.Болормаа

Б.Болормаа нь 1990 онд ЗХУ-ын Белоруссийн Технологийн Дээд сургуулийг инженер – технологич мэргэжлээр, 2002 онд ОХУ-ын Иркутскийн Техник Технологийн их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн бөгөөд техникийн ухааны болон Удирдахуйн ухааны магистр зэрэгтэй.

Ажлын гараагаа Улсын Үйлдвэрийн газраас эхэлж, АЗДТГ, банкны системд нийтдээ 27 жил ажиллаж байна. Үүнээс банкны системд 2005 оноос хойш Зоос банк, Төрийн банкинд Хүний нөөцийн мэргэжилтэн, менежер, Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн, Хүний нөөцийн хэлтсийн захирал, Сургалтын Алба, хэлтсийн захирлыг албан тушаалд тасралтгүй ажиллаж байна.

Twitter