Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

​Хөгжлийн бэрхшээлтэй иргэд дараалалгүй үйлчлүүлэх эрхтэй.

4-Р Сар 10, 2015


Үндэсний хөрөнгө оруулалтын банкаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настангууд, жирэмсэн эхчүүд 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дараалалгүй үйлчлүүлэх боллоo.

Монгол Улсын Тогтвортой Санхүүжилт (Тос)-ийн 8 зарчмын 1 болох “Банкны үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зарчим”-ын дагуу ҮХОБанк нь энэхүү ажлыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхлээд байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд цаашид тус банк нь салбар, нэгжид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, гарцыг бий болгох, ATM-ын үйлчилгээг ярьдаг болгох, банкны цахим хуудсыг аудио хэлбэрт оруулах гэх мэт нэлээд олон ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк

Twitter