Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

​ҮХОБанк нь вэб сайтаа харааны бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болголоо.

4-Р Сар 15, 2015


Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь 04 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн харааны бэрхшээлтэй иргэд өөрийн тусгай програм болох Non Visual Desktop Access ашиглан банкны www.nibank.mn веб сайтад нэвтрэн өөрийн сонирхсон бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээ мэдээллийг хүссэн үедээ авах боломжтой боллоо.

Монгол Улсын Тогтвортой Санхүүжилт (Тос)-ийн 8 зарчмын 1 болох “Банкны үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зарчим”-ын дагуу ҮХОБанк нь энэхүү ажлыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна.

Энэхүү ажлыг хийхэд бидэнд дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны гишүүн н.Дэлгэрбаяр-т талархаснаа илэрхийлье.

Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк

Twitter