Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

АЗИЙН БАНКНЫ ХОЛБООНЫ 33 ДАХЬ УДААГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА

9-Р Сар 16, 2016


Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Азийн Банкны Холбооны чуулган” 33 дахь удаагийн чуулга уулзалтаа 2016 оны 11 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд “Asian Banks Towards Global Integration” буюу “Азийн банкууд глобал хамтын ажиллагааны зүгт” сэдвийн хүрээнд Вьетнам улсад зохион явуулах гэж байна.

Энэ жилийн хувьд тус чуулганыг VietCom банкнаас зохион байгуулж буй бөгөөд уулзалтаар банк санхүүгийн салбарын чухал сэдвүүдийг хэлэлцэх юм.

Онцлох хэлэлцүүлгүүдээс дурдвал:

  • Ази бүс нутгийн өсч буй нөлөөллийн эргэн тойрон дахь асуудлууд болон тэдгээрийн Азийн банкуудад үзүүлэх нөлөө, холбоо хамаарал;
  • Зохицуулагч байгууллагуудаас гаргаж буй дүрэм журмын шинэчлэлтэд банкуудын зүгээс бэлтгэл хангах, бизнесийн моделоо шинэчлэн загварчлах шаардлага, авч хэрэгжүүлэх арга хэмжээ;
  • Ирэх жилийн хувьд глобал эдийн засгийг бүрэлдүүлэх гол хүчин зүйлс, тэдгээртэй холбоотой үүсэх эрсдэл, давуу талууд болон банкуудын бизнесийн стратегид үзүүлэх нөлөөлөл зэрэг олон асуудлыг ярилцана.

Азийн Банкны Холбооны хувьд жил бүр зохион байгуулдаг уг арга хэмжээгээрээ дамжуулан тив, бүс нутгийн түвшинд банк санхүүгийн салбарын төлөөлөл болсон нөлөө бүхий байгууллага, мэргэжилтнүүд болон томоохон бизнесийн байгууллагуудын төлөөллийг хооронд нь холбож уулзуулдаг, тодорхой асуудал хөндөн хэлэлцүүлж, үр дүнтэй шийдлийг эрэлхийлдэг юм.

Чуулганы бүртгэлийн хураамж 500 ам.доллар бөгөөд бүртгэл 10-р сарын 8-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Twitter