Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ОРЧНЫ ТАЛААРХ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ СУДАЛГААНЫ ҮР ДҮН

1-Р Сар 26, 2015

Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам Монгол) нь Бизнесийг Дэмжих Санаачилга төсөл (BPI) болон АНУ-ын Олон Улсын хөгжлийн Агентлагийн (USAID) арга зүй, санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол улсын эдийн засаг, бизнес, гадаадын хөрөнгө оруулалт болон улс төрийн өнөөгийн байдалд хандах олон нийтийн ойлголт, хандлагыг нарийвчлан тодорхойлох зорилготойгоор энэхүү судалгааг авчээ.

Тус судалгааг 2014 оны 11 дүгээр сарын сүүлээр Сант Марал судалгааны төв, Монгол Улсын насанд хүрсэн 1500 иргэнийг төлөөлөл болгон түүвэрлэн авч явуулсан юм байна.

Судалгаанаас дараах гурван үр дүнг онцолжээ. Үүнд:

  • Судалгаанд оролцогчид Монголын бизнесийн орчинг ерөнхийдөө тааламжгүй гэж дүгнэж байна;
  • Монголчууд АНУ-ыг "гуравдагч хөрш"-өө гэж үзэн АНУ, Монгол Улс хоорондын эдийн засгийн харилцааг цаашид улам бүр өргөжин тэлэх боломжтой гэж харж байна;
  • Монголчууд гадны хөрөнгө оруулалтад таатай хандаж байна.

Судалгааг дараах линкээс татаж авна уу. Монгол хувилбар Англи хувилбар

Мэдээллийн эх сурвалж:

http://amcham.mn/download-the-nationwide-survey-re...

Twitter