Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

​ТӨВ АЗИ БОЛОН КАВКАЗЫН ОРНУУДЫН БИЧИЛ САНХҮҮЖИЛТИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

9-Р Сар 20, 2016


UNIGLOBAL байгууллагаас жил бүр зохион байгуулдаг “Төв Ази болон Кавказын орнуудын бичил санхүүжилтийн форум” 6 дахь жилдээ 2016 оны 10 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Кыргызстан улсын нийслэл Бишкек-д зохион байгуулагдах гэж байна.

Төв Ази болон Кавказын орнуудад үйл ажиллагаагаа явуулж буй нийт бизнесийн томоохон хувь нь бичил бизнесээс бүрддэг. Үүний үр дүнд бичил санхүүжилтийн байгууллагуудаас харилцагчиддаа олгох зээлийн урсгал нь эдийн засгийн тогтвортой хөгжилд хөтөлдөг.

Тус 2 өдрийн форумд бичил санхүүжилтийн байгууллагууд, банкууд, зөвлөх компаниуд болон мэдээлэл технологийн компаниудын төлөөлөгчид гэх мэт зах зээл дэх лидерүүд цуглан хамгийн сүүлийн үеийн шилдэг туршлагуудыг хуваалцах юм. Хэлэлцэх сэдвүүдээс дурдвал:

  • Төв Ази болон Кавказийн орнуудад байгаа шинэ боломжуудыг хайх, хөрөнгө оруулагчдад тааламжтай нөхцөлийг бий болгох;
  • Бичил санхүүжилтийн байгууллагуудын үйл ажиллагааны хүчин чадлыг нэмэгдүүлэх;
  • Шинэ хөрөнгө оруулагчид болон зээлдэгчдийг хэрхэн татах;
  • Бичил санхүүжилтийг бодлогын хувьд харилцагч төвтэй болгон сайжруулах;
  • Бичил санхүүжилтийн байгууллагуудаар дамжуулан Төв Ази болон Кавказын орнууд дахь Жижиг дунд бизнес эрхлэгчдийг санхүүжүүлэх зэрэг олон сэдвүүдийг хэлэлцэх юм.

Бүртгэлийн хураамж нь 990 евро бөгөөд Та бүхэн тус форумд оролцохыг хүсвэл Павел Исачкин /pavel@uni-global.eu хаягаар болон +420 226 220 430 утсаар/-тай шууд холбогдоно уу.

ЭНД дарж форумын брошуртай танилцана уу.

Twitter