Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

“EXECUTIVE SERIES”-2015/1

3-Р Сар 20, 2015

Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академи хамтран “Executive Series” өглөөний уулзалтыг зохион байгуулдаг билээ.

EXECUTIVE SERIES уулзалтын ээлжит зочноор МБХ-ны Ерөнхийлөгч, ХХБ-ны Гүйцэтгэх захирлын орлогч О.Орхон оролцож “МОНГОЛ УЛСЫН МАКРО ЭДИЙН ЗАСАГ БА БАНКНЫ САЛБАР” сэдвээр сонирхолтой илтгэл, яриа хийх гэж байна.

Энэхүү сэдвийн хүрээнд Монгол Улсын Эдийн засгийн өнөөгийн байдлын талаар болон банкны салбарын стратеги, чиг хандлага, цаашид бодлогын хувьд анхаарч ажиллах асуудлуудыг хөндөж сонирхолтой мэдээлэл өгөх болно.

Уулзалт 2015 оны 3 дугаар сарын 25-ны Лхагва гаригийн өглөө 08.00 цагт Монголын Банкны Холбооны хурлын танхимд болох тул эрхэм захирал Таныг тус өглөөний уулзалтад оролцохыг урьж байна. Мөн өөрийн байгууллагын газар хэлтсийн захирлуудаа оролцуулна уу.

Уулзалт ойролцоогоор 1 цаг орчим хугацаатай үргэлжилдэг болно. Та бүхэн өглөө 7.45-аас 8.00 цагийн хооронд цай, кофе уух боломжтой.

Twitter