Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

МБХ, ГИШҮҮН БАНКУУД ХАМТААР “САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ” АЯНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

1-Р Сар 09, 2018

Монголбанкнаас санаачлан “Олон нийтийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд 2017 оны 10-р сарын 2-ны өдрөөс 12-р сарын 31-ний өдрийг хооронд зохион байгуулсан “Санхүүгийн боловсрол” аянд Монголын Банкны Холбоо /МБХ/, гишүүн банкуудын хамтаар идэвх, санаачлагатай оролцож, талархал, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.

Тус аянд МБХ нь банкны салбарыг төлөөлөн оролцсон бөгөөд банкны салбарын харилцагчид болон олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, насанд хүрэгчдэд санхүүгийн мэдлэг олгох “Таны санхүүгийн боловсролд: Мөнгөө хэрхэн зөв удирдах вэ” нээлттэй арга хэмжээг Unread, Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци, ХБНГУ-ын Хадгаламжийн Банкны Олон Улсын Хамтын Ажиллагааны Сан болон Улаанбаатар ротаракт клуб зэрэг байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгуулсан юм. Нээлттэй арга хэмжээ нь 20 – 40 насны нийт 1000 гаруй хүнийг нэг дор хамруулж чадсанаараа онцлог байсан бөгөөд оролцогчдын сэтгэлд хүрсэн, хадгаламжийн ач холбогдлыг ойлгуулсан үр дүнтэй арга хэмжээ байлаа. Иймд, МБХ-ноос энэхүү арга хэмжээг энэ онд системтэйгээр банкны харилцагчид, үйлчлүүлэгчдээс гадна банкны ажилтнууддаа зориулан зохион байгуулах юм.

Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх нь Монгол Улсын тогтвортой хөгжилд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой тул МБХ нь олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хүрээнд цаашид ч мөн тогтмол, идэвхтэй ажиллах болно.

Монголын Банкны Холбоо