Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

“МӨНГӨ ТАНЫГ УДИРДАХ УУ? ТА МӨНГИЙГ УДИРДАХ УУ?” Санхүүгийн боловсролд зориулсан нээлттэй арга хэмжээ

10-Р Сар 13, 2017


Монголын Банкны Холбооноос санаачлан Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци (ХДК), ХБНГУ-ын Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сан (ХБОУХАСан), Улаанбаатар ротаракт клубтэй хамтран “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг тохиолдуулан “Мөнгө таныг удирдах уу? Та мөнгийг удирдах уу?” сэдэвт санхүүгийн боловсрол олгох лекц, нээлттэй арга хэмжээг 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Корпорэйт зочид буудлын Convention center-т зохион байгуулах гэж байна.

Лекцийг АФА академийн гүйцэтгэх захирал, багш Ш.Амартүвшин удирдан явуулна. Лекцэнд хамрагдсанаар өдөр тутмын үргүй зардлыг бууруулах, амьдралын түвшин, чанараа бууруулахгүйгээр хуримтлалтай болох, мөнгийг өөрийнхөө ирээдүйд зориулан хэрхэн төлөвлөх, хөрөнгөтэй болох энгийн аргуудад, түүнчлэн санхүүгийн төлөвлөгөөтэй амьдрах зэрэгт суралцана. Амралтын өдрийнхөө хэсэгхэн цагийг энэ сургалтанд зарцуулсанаар ирээдүйд хэрэгтэй алтан зөвлөгөө, амьдралын сургамжийг сонсож, цаашид санхүүгийн хувьд итгэлтэй, урам зоригтой, төлөвлөсөн зүйлтэй алхах болно гэдэгт итгэлтэй байна.

Үүний зэрэгцээ нийгэмд үлгэр, дууриалал үзүүлж буй залуучууд “Би хэрхэн хадгалдаг вэ?” сэдвээр нээлттэй ярилцаж, өөрийн үнэт туршлагаасаа хуваалцаж, лекцийн оролцогчдод зөвлөгөө мэдээлэл өгнө.

Лекцийн төлбөр болох 5,000 төгрөг нь Улаанбаатар ротаракт клубээс хэрэгжүүлэх “Children’s garden” буюу Эх нялхасын эрүүл мэндийн төвийн гаднах эргэлтийн гадна талбайг засварлан тохижуулахад хандивлагдах юм.

Нэгэн зэрэг өөрийн боловсролд хөрөнгө оруулахын зэрэгцээ нийгэмд хувь нэмрээ оруулах боломжийг энэ арга хэмжээ танд олгох болно. Арга хэмжээнээс сэтгэл ханамж дүүрэн гарна гэдэгт итгэлтэй байна.

Онцлох мэдээлэл:

  • Оролцогчдын дундаас 10 азтаныг тодруулж, хадгаламжийн сертификатыг гардуулна
  • Арга хэмжээний үеэр та хадгаламжийн данс нээлгэх, хадгаламжиндаа мөнгө нэмэх, хадгаламжийн бүтээгдэхүүний мэдээлэл авах боломжтой.
  • Өрхийн төсвийн дэвтрийг оролцогч бүрт бэлэглэнэ
  • Бусад нетворкинг арга хэмжээнд оролцох боломжтой

Төлбөр:

  • Арга хэмжээнд оролцох төлбөр 5,000₮ (Бүх орлого бидэнтэй хамтран ажиллаж буй “Улаанбаатар ротаракт клуб”-ын жил бүр хэрэгжүүлдэг “Children’s garden” төсөлд хандивлагдах болно. )
  • Төлбөрийг Худалдаа хөгжлийн банкин дахь Монголын Банкны Холбооны 410028175 тоот дансанд шилжүүлнэ. Гүйлгээний утга дээр Нэр, утасны дугаарыг заавал бичнэ.

Бүртгэл, түүний баталгаажилт:

  • Бүртгэлийг Монголын Банкны Холбооны фэйсбүүк хаягт (Mongolian Bankers Association) үүсгэсэн “Мөнгө таныг удирдах уу? Та мөнгийг удирдах уу?” сэдэвт арга хэмжээний хуудсаар орж, мэдээллээ оруулж бүртгүүлнэ.
  • Арга хэмжээнд оролцох төлбөр болох 5,000 төгрөгийг холбогдох дансанд шилжүүлсэнээр бүртгэл баталгаажих болно. Бүртгэл баталгаажсан мэдээллийг таны бидэнд өгсөн и-мэйл хаягт хүргүүлнэ.
  • Арга хэмжээний зохион байгуулалттай холбоотойгоор бүртгэл нь баталгаажсан оролцогч бүрт и-мэйл хаягаар БҮРТГЭЛИЙН ДУГААР олгогдоно.
  • Арга хэмжээ зохион байгуулагдах газарт таны бүртгэлийн дугаарыг шалгаж оруулах тул БҮРТГЭЛИЙН ДУГААР-ыг тэмдэглэж авсан байх нь зүйтэй юм.
  • Мөн энэ бүртгэлийн дугаараар хадгаламжийн сертификатыг авах азтаныг тодруулах юм.

Монголын Банкны Холбоо

Twitter