Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

​Уур амьсгалын сан (GCF)-гаас Ногоон зээлийн сангийн бэлтгэл ажилд зориулан грант авахаар боллоо

7-Р Сар 07, 2017


Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ), Сангийн яам (СЯ), Монголын Банкны Холбоо (МБХ) хамтран Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага (GGGI)-ын дэмжлэгтэйгээр байгаль орчин, нийгэмд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, цэвэр үйлдвэрлэл, үйл ажиллагааг дэмжих Монгол Улсын анхны ногоон зээлийн санг байгуулахаар ажиллаж байгаа билээ.

Уг Ногоон зээлийн сангийн бэлтгэл ажилд зориулан 350,000 ам.долларын грантыг Уур амьсгалын ногоон сангаас GGGI-ийн дэмжлэгтэйгээр авахаар боллоо. Тодруулбал, энэхүү грант санхүүжилтийг ашиглан агаарын бохирдлыг бууруулах цахилгаан халаагуур, дулаалга, хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах ариун цэврийн байгууламж, ногоон орон сууц, жижиг оврын сэргээгдэх эрчим хүчний шийдэл, ЖДБ эрхлэгчид болон Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн дагуу үүрэг хүлээсэн хэрэглэгч нарт зориулсан эрчим хүч хэмнэх техник, технологийг санхүүжүүлэх зээлийн бүтээгдэхүүн бий болгохтой холбоотой зах зээлийн судалгаа, үнэлгээг хийх юм. Түүнчлэн сангийн хөрөнгө оруулалтын төслүүд боловсруулах, хууль эрх зүйн орчны судалгааны дагуу сангийн үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг бэлтгэх болон эксперт зөвлөхүүдийг ажиллуулахад уг грантыг зарцуулах юм.

“Уур амьсгалын ногоон сан” нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (UNFCCC)-ийн хүрээнд дэлхийн 194 орны оролцоотой байгуулагдсан санхүүжилтийн механизм бөгөөд 2015 оны байдлаар уг санд 10 тэрбум ам.долларын хөрөнгө төвлөрөөд байна.

Twitter