Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

"Дэлхийн Мөнгөний Долоо Хоног 2017" олон улсын арга хэмжээ

3-Р Сар 28, 2017

МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголбанк, Монголын Банкны Холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, Эрдэм мэдлэг түгээх төв ТББ болон Child Youth Finance International хөдөлгөөн хамтран “Дэлхийн Мөнгөний Долоо Хоног” олон улсын арга хэмжээг Монгол Улсад “Суралц-Хуримтлуул-Өсгө” уриан дор 2017 оны 3 дугаар сарын 27-оос 4 дүгээр сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэхүү олон улсын арга хэмжээ нь хүүхэд, залуучуудыг чанартай санхүүгийн боловсролтой болгох, санхүүгийн хүртээмж болон иргэний эдийн засгийн боловсролыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Хүүхэд, залуусын санхүүгийн боловсролыг дэмжих зорилгоор ”Дэлхийн мөнгөний долоо хоног”-ийн хугацаанд хэд хэдэн томоохон үйл ажиллагааг зохион байгуулагдаж байгаа юм.

Монголын Банкны Холбоо

Twitter