Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

“Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги” эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан зарлагдлаа

11-Р Сар 01, 2016

Манай улсад зээлийн хүү харьцангуй өндөр байгаа нь бодит эдийн засгийн өсөлтийг удаашруулж байна. Зээлийн хүүг бууруулахад макро эдийн засагт нөлөөлөхүйц шат дараатай, бодлогын түвшний арга, хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай.

Голомт банкны зарласан "Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги" эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаанаар дамжуулан бүхий л эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөллүүдийг гар бие оролцуулан, зээлийн хүүг бууруулах зорилтын хүрээнд оюун ухаанаа уралдуулах боломжийг олгож байгаа юм.

Уралдаанаас шалгарсан бүтээлийг олон нийт, төрийн байгууллагын зохих шатны шийдвэр гаргагчдад хүргүүлэх болно.

Уралдааны удирдамжтай эндээс танилцана уу.


Twitter