Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Голомт банк www.edu.golomtbank.com цахим хуудсын нээлтээ хийлээ.

5-Р Сар 19, 2015

Голомт Банк иргэд, харилцагчдынхаа санхүүгийн боловсролыг дэмжих зорилгоор www.edu.golomtbank.com цахим хуудсын нээлтээ хийлээ.

Энэхүү цахим хуудас нь танд банк, санхүү, эдийн засгийн талаарх ойлголт, мэдлэгийг хамгийн энгийн,ойлгомжтой, бодит амьдралтай нийцүүлэн тайлбарлаж хүргэх мэдлэг мэдээллийн цогц сайт юм.

Та тус сайтад зочилсноор хэдхэн хормын дотор өөрийн болоод гэр бүлийнхээ санхүү, бизнесийг хэрхэн зөв удирдах, өргөжүүлэх, эрсдэлээс хэрхэн сэргийлэх, бизнес төлөвлөгөөг хэрхэн боловсруулах, банк санхүүгийн шилдэг үйлчилгээг үр ашигтайгаар авах зэрэг бүхий л мэдээллийг авах боломжтой.

Twitter