Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Голомт Банк

8-Р Сар 22, 2014


Голомт банк нь 1995 оны 3 сарын 6-ны өдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарт томоохон байр суурь эзэлдэг Бодь интернэйшнл ХХК-ийн охин компани болон үүсгэн байгуулагдсан бөгөөд арилжааны болон хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээг бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, дотоод гадаадын харилцагч, түншүүддээ чанарын өндөр түвшинд хүргэн ажиллаж байна.

Банк нь байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын банк санхүүгийн салбарын хөгжилд хурд нэмсэн анхдагч олон алхамыг хийж ирсэн бөгөөд анхны олон улсын төлбөрийн картын систем, интернэт банк, 24 цагийн банкны үйлчилгээ, мөнгөн гуйвуулгын Western Union үйлчилгээ, хосолсон валют бүхий Dual Currency карт, БНХАУ-ын нутаг дэвсгэрээс гадна дэлхийн зах зээлд анх удаа нэвтэрсэн UnionPay юанийн карт, явдаг АТМ, ухаалаг утсанд суурилсан банкны аппликэйшн болох Смарт банкны үйлчилгээ зэрэг анхны гэсэн тодотголтой дэвшилтэт шинэлэг үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлсээр ирсэн юм. Голомт банк нь энэ амжилтаа улам бататгаж дэлхийд алдартай American Express®Goldcard, American Express®Greencard-ыг зах зээлд нэвтрүүлснээс гадна, харилцагч өөрийн амьдралын хэв маяг, санхүүгийн хэрэгцээндээ нийцүүлэн сонгох боломжтой Сонгодог карт, Visa олон улсын байгууллагаас 2016 оны шилдэг инновацитай бүтээгдэхүүн, Монгол Улсын 2016 оны шилдэг инноваци нэвтрүүлэгч онцлох энтрепренерээр өргөмжлөгдсөн Зэс кредит картыг зах зээлд нэвтрүүлсэн юм.

2017 онд Голомт банкнаас Монгол Улсад анх удаа хэрэгжүүлсэн “Харилцагч төвтэй салбарын бизнес модел нэвтрүүлэх төсөл”-ийн үр дүнг Pmi Mongolia сhapter-аас өндрөөр үнэлж "2017 оны шилдэг төсөл"-өөр тодруулсан бол МҮХАҮТ “Оны онцлох аж ахуйн нэгж”-ээр өргөмжлөөд байна. Мөн тус онд дараа төлбөрт Ган карт, дэвшилтэд технологид суурилсан финтек бүтээгдэхүүн болох Socialpay, Chatbot зэрэг шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлсэн нь харилцагчдын талархалыг хүлээгээд байна.

Мөн улс орны эдийн засгийн өсөлтийг урт хугацаанд дэмжих зорилготой “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-ийг улс орон даяар амжилттай хэрэгжүүлж эхэлснээс хойш 100,000 орчим хүн нэгдсэн нь харилцагчдын зүгээс тус банканд өгч буй томоохон итгэлийн илэрхийлэл юм. Голомт банкны энэ бүх амжилт болон санхүүгийн хүчирхэг үзүүлэлтүүдийг үндэслэн олон улсын нэр хүнд бүхий Global Finance сэтгүүл болон Global Banking &Finance Review awards-аас жил бүр Монгол Улсын шилдэг банк, Монгол Улсын шилдэг интернет банк, Монгол Улсын шилдэг иргэдийн банкаар тус тус өргөмжилж ирсэн бол улсын хэмжээнд Монгол Улсын Топ-100 аж ахуйн нэгж, Татварын албаны дээд шагнал болох Хөх дэвтэр, Хамгийн Олон Даатгуулагчтай Ажил Олгогч, МҮХАҮТ-ын Оны онцлох аж ахуйн нэгж, Тогтвортой санхүүжилтийн бодлогоор манлайлагч банк зэрэг өндөр нэр хүндтэй шагналын эзнээр тодруулж ирсэн.

Голомт банк нь дотоодын төдийгүй олон улсын томоохон нэр хүнд бүхий байгууллагуудын итгэлийг хүлээж ирсэн бөгөөд дэлхийд тэргүүлэгч Швейцарийн Свисс MO болон Трафигура Бэхээр Би.ви зэрэг хувь эзэмшигчидтэй, монголын банк санхүүгийн салбарт хурд нэмсэн шинийг санаачлагч, дэвшилтэт бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэгч юм.