Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ XII ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

12-Р Сар 13, 2017


Монголын Банкны Холбоо нь жил бүрийн 12 дугаар сард бүх гишүүдээ оролцуулсан чуулганыг зохион байгуулж, тухайн жилийнхээ ололт, амжилтаа дүгнэдэг уламжлалтай билээ. Холбооны ээлжит XII чуулганы үйл ажиллагаа 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Бэст Вестерн Премьер Туушин зочид буудалд зохион байгуулагдах гэж байна.

Энэ удаагийн чуулганаар Ерөнхийлөгчийн болон Дэд ерөнхийлөгчдийн сонгуулийг явуулах, Холбооны дэргэдэх мэргэжлийн зөвлөлүүдийн 2017 онд хийсэн ажлуудын тайланг хэлэлцэх болон Монгол Улсын банкны салбарын хүртээмжийн судалгааг танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэх юм.

Мөн түүнчлэн уламжлал ёсоор Хүндэтгэлийн хүлээн авалтыг зохион байгуулж, банкны салбарын шилдгүүдээ тодруулах бөгөөд “Хаш Эрдэнийн Одон”, “Шилдэг БАНКИР”, МБХ-ны “Талархал” шагналуудыг гардуулахаас гадна “Шилдэг ТоС банк”, “Онцлох ТоС арга хэмжээ” зэрэг шагналууд эздэдээ очих болно.

Монголын Банкны Холбоо