Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

МБХ-НЫ ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ АУДИТЫН ХОРООНЫ БҮТЭЦ, БҮРЭЛДЭХҮҮН ШИНЭЧЛЭГДЛЭЭ

9-Р Сар 29, 2016


2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Удирдах Зөвлөлийн ээлжит хурлаас Монголын Банкны Холбооны Аудитын хорооны зарим гишүүдийн бүрэн эрх дууссантай холбоотой Аудитын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан билээ.

Аудитын хороо нь холбооноос явуулж буй үйл ажиллагаа нь холбооны дүрэм, Удирдах зөвлөлөөс баталсан төлөвлөгөөний дагуу гүйцэтгэгдэж буй эсэх, холбооны өмч, хөрөнгийн ашиглалт, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт хийж Удирдах зөвлөлд тайлагнах, санал зөвлөмжийг хүргэх чиг үүрэг бүхий 5 хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэй хороо юм.

Аудитын хорооны шинэчилсэн бүрэлдэхүүн анхны хурлаа 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Холбооны байранд хийлээ. Тус хурлаар Аудитын хорооны даргаа сонгон, цаашид ажиллах зарчмаа хэлэлцэж, баталлаа.

Аудитын хорооны даргаар Капитал банкны ТУЗ-ийн дэргэдэх Эрсдэлийн удирдлагын нэгдсэн хорооны дарга Ш.Гоохүүг Аудитын хороооны гишүүдийн 100 хувийн саналаар сонгон, баталлаа. Аудитын хорооны гишүүнээр Хаан банкны Аудит хариуцсан захирал Д.Энхбаатар, Худалдаа хөгжлийн банкны Ерөнхий Аудитор П.Гантуул, Капитрон банкны Дотоод аудитын газрын захирал М.Батзаяа нар тус тус сонгогдон ажиллаж байна.

2012-2015 оны хооронд үр бүтээлтэй ажиллаж байсан Аудитын хорооны дарга, Улаанбаатар хотын банкны зөвлөх Ж.Эрдэнэбилэг, Аудитын хорооны гишүүн Хаан банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Р.Мөнхтуяа захирал нартаа МБХ-ны нийт удирдлагууд болон ажлын албаны өмнөөс талархсанаа илэрхийлж, мөн шинээр сонгогдсон Аудитын хорооны гишүүддээ баяр хүргэж цааш цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.

Монголын Банкны Холбоо

Twitter