Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБООНЫ ДЭЭД ШАГНАЛ “ХАШ ЭРДЭНИЙН ОДОН”-Г ГОЛОМТ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ГАЛСАНГИЙН ГАНБОЛД ХҮРТЛЭЭ

2-Р Сар 21, 2017

Монголын Банкны Холбооны Удирдах зөвлөлийн 2017 оны анхны хурал өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. Энэхүү хурлын төгсгөлд холбооны дээд шагнал болох “Хаш Эрдэнийн Одон”-г гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

Монголын Банкны Холбоог хөгжүүлэх, бэхжүүлэхэд үлэмж их хувь нэмэр оруулсан, салбартаа онцлон тэмдэглэх амжилт гаргасан, банкны байгууллагын хөгжил, өсөлтийг хангахад манлайлан оролцсон, мэргэжлийн холбооны үндсэн зорилт, зорилгыг хэрэгжүүлэхэд тууштай дэмжин, хамтран ажилласан гэж үзээд Голомт банкны ерөнхийлөгч Галсангийн Ганболдод Монголын Банкны Холбооны дээд шагнал болох “Хаш Эрдэнийн Одон”-г ёслол, хүндэтгэлтэйгээр гардууллаа.


Г.Ганболд нь банкны салбарт 20 гаруй жил ажилласан бөгөөд банк санхүүгийн салбарын түүхэнд шинэ хуудас нэмэх олон төслүүдийг амжилттай удирдаж ирсэн төдийгүй байгууллагын банкны бизнес, кастодион банкны бизнес, төслийн санхүүжилт, худалдааны санхүүжилтийн бизнесийг шинэ үеийн шалгуурт нийцүүлэн хөгжүүлэх, салбарын хөгжлийг хурдасгах, харилцагчийн боловсролыг нэмэгдүүлэх үйлсэд манлайлан удирдаж байна.


Г.Ганболд захиралдаа Холбооны удирдлага болон гишүүн байгууллагуудын нэрийн өмнөөс баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье.

Монголын Банкны Холбоо

Twitter