Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

​МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБОО ГИШҮҮНЧЛЭЛЭЭ ӨРГӨЖҮҮЛЛЭЭ

7-Р Сар 06, 2016


Зээлийн Батлан Даалтын Сан МБХ-ны гишүүнчлэлд элсэх хүсэлтээ ирүүлснийг Холбооны Удирдах зөвлөлийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын “ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН ТУХАЙ” хууль 2012 оны 2 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан. Уг хуулийн хүрээнд 10 дугаар сарын 29-ний өдөр Зээлийн Батлан Даалтын Санг үүсгэн байгуулахаар Засгийн газар, ТББ, Олон улсын байгууллагын төлөөлөл үүсгэн байгуулах санамж бичигт гарын үсэг зурав. 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сангийн дүрэм батлагдсанаар ”Зээлийн Батлан Даалтын Сан“ үүсгэн байгуулагдсан.

Сангийн үүсгэн байгуулагч нь Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо юм. Зээлийн Батлан Даалтын Сан нь барьцаа хөрөнгийн дутагдалтай Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд батлан даалт гаргах ашгийн төлөө бус байгууллага юм.

Монголын Банкны Холбоо нь бүл нэмж, хүрээгээ өргөжүүлж байгаад баяртай байгаа бөгөөд бидний хамтын ажиллагаа цэцэглэн хөгжиж Монгол Улсын банк санхүү, эдийн засгийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

Зээлийн Батлан Даалтын Сангийн удирдлага, хамт олонд холбооны нийт гишүүдийн өмнөөс баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэе.

Монголын Банкны Холбоо

Twitter