Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

​Монголын Банкны Холбоо болон Монголын Даатгагчдын Холбоо хамтарч ажиллана

12-Р Сар 19, 2017


2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зохин байгуулагдсан МБХ-ны XII чуулганы үеэр Монголын Банкны Холбоо болон Монголын Даатгагчдын Холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэгт зурлаа.

Энэхүү санамж бичиг зурагдсанаар хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, улмаар гишүүн байгууллагуудын үйл ажиллагааг харилцан уялдуулах, даатгалын салбарын тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэхэд шаардлагатай арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх замаар харилцагч, иргэдэд хүртээмжтэй, хялбар, хариуцлагатай даатгалын бүтээгдэхүүнийг хүргэх боломжтой болж байгаа юм.



Санамж бичгийн хүрээнд Даатгалтай холбоотой салбарын хэмжээнд тоон мэдээлэл, судалгаа болон хамтарсан дүгнэлт гаргах, Даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, Даатгалын чиглэлээр сургалт, хөгжүүлэлтийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, Даатгалын зуучлалын үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн орчныг сайжруулах чиглэлүүдээр хамтран ажиллах юм.

Дээрх чиглэлүүдийг хэрэгжүүлсэнээр салбарын холбоодын болон гишүүн байгууллагуудын хамтын ажиллагаа шинэ шатанд гарна гэдэгт итгэлтэй байна.

Монголын Банкны Холбоо

Twitter