Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

МБХ-НЫ ДЭРГЭДЭХ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛҮҮД ЭЭЛЖИТ УУЛЗАЛТАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

9-Р Сар 15, 2016

КОМПЛАЕНСИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ

Комплаенсийн мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн ээлжит уулзалт 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр МБХ-ны байранд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус уулзалтаар Комплаенсийн мэргэжлийн зөвлөлийн санаачлан боловсруулсан “Банкинд комплаенсийн бодлого нэвтрүүлэх, чиг үүрэг тодорхойлох үлгэрчилсэн заавар”-ыг хэлэлцэж, найруулгыг цэгцлэн эцсийн байдлаар бэлэн болголоо. Энэхүү зөвлөмж нь нийт банкуудад комплаенсийн бодлого, чиг үүргийг Монгол Улсын болон олон улсын зөвлөмж, шаардлагад нийцүүлэн боловсруулахад чухал дэмжлэг үзүүлэх баримт бичиг юм.

Мөн уламжлал ёсоор Хаан банк болон МБХ хамтран “Комплаенс Форум 2016”-г энэ оны 11 дүгээр сард багтаан зохион байгуулахаар болж, бэлтгэл ажлуудаа эхлэхээр боллоо. Тус форумаар комплаенсийн ач холбогдол, үр дагаварыг банк, санхүүгийн байгууллагуудад танилцуулж, ойлгуулахыг зорьдог юм.


Түүнчлэн, Хаан банкны комплаенсийн газрын захирал Н.Мөнхбат “Мөнгө угаах болон Терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны харилцан үнэлгээ”-ний тухай танилцуулсан нь бусад банкууддаа маш хэрэгтэй мэдээлэл болсон юм.

ДОТООД АУДИТЫН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ

ДАМЗ-ийн ээлжит уулзалт 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр болж өнгөрлөө. Тус уулзалтаар Хаан банкны аудит хариуцсан захирал Д.Энхбаатар "Аудитын төлөвлөгөө бэлтгэх арга аргачлал"-ын талаар өөрийн банкны туршлагаас танилцуулж, мөн зөвлөлийн гишүүд өөр хоорондоо аудитын төлөвлөгөө боловсруулах арга аргачлал болон ажлын арга барил, туршлагаасаа хуваалцлаа. Түүнчлэн 2016 оны эхний 3 улиралд ДАМЗ-өөс хийсэн ажлаа хэлэлцэж, 4 дүгээр улиралд хийх ажлуудын талаар ярилцлаа.

Уулзалтдаа өөрсдийн цаг заваа гарган идэвхтэй оролцсон мэргэжлийн зөвлөлийн гишүүддээ талархал илэрхийлье.

Twitter