Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Бүтэц бүрэлдэхүүн

Ерөнхийлөгч - Ононгийн ОРХОН

(Худалдаа Хөгжлийн Банкны Гүйцэтгэх Захирал)

Онон овогтой Орхон 2007 оноос одоог хүртэл Худалдаа, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч, Гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллаж байна. О.Орхон нь Мянганы сорилтын санд Санхүүгийн зөвлөх, Улаанбаатар хотын банкинд Гүйцэтгэх захирал, ХХБ-ны Гүйцэтгэх захирлын орлогч албан тушаалд ажиллаж байсан. Мөн тэрээр Хүнс, Хөдөө аж ахуйн сайдын зөвлөх, Монголын Эдийн Засгийн хөгжлийн сайдын зөвлөх болон Монголын хөрөнгийн биржийн ТУЗ гишүүний албан тушаалыг хашиж байсан. Банк, санхүү, бизнесийн салбарт 17 жил ажиллаж буй туршлагатай банкир юм.

Мөн ноён О.Орхон нь Ти Ди Би капитал ХХК болон Ти Ди Би Лизинг ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Ноён О.Орхон 1993 онд ОХУ-ын Ярославль хотын 9 –р дунд сургууль, 1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг төгсөж банкны эдийн засагч, санхүүч мэргэжил эзэмшсэн. 2003 онд Их Британи улсын Уэльсийн их сургуульд Банк санхүүгийн бизнесийн удирдлагын Магистр цол хамгаалсан.

2014 оноос Монголын Банкны Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.

Дэд Ерөнхийлөгч - Даваахүүгийн ТӨМӨРХҮҮ

(Ариг Банкны Гүйцэтгэх Захирал)

Д. Төмөрхүү нь 2006 оноос эхлэн Ариг Банкны / Хуучнаар Эрэлбанк / Манлай дэмжигч /Гүйцэтгэх захирал/-ээр ажиллаж байна. Д. Төмөрхүү нь АНУ-ын Бостон хотын Wainwright банкинд Үйлчилгээ хариуцсан менежер, Smith Barney Citigroup-т Санхүүгийн зөвлөх, Нью Йорк хотын Weichert Real Estate Үл Хөдлөх Хөрөнгийн компанид Партнераар тус тус ажиллаж байсан Банк, Санхүү, Бизнесийн салбарт 16 гаруй жил ажиллаж буй туршлагатай банкир юм.

Тэрээр Улаанбаатар хотын Отгонтэнгэр Их Сургуулийг Англи хэлний багш орчуулагчийн Бакалавр, Нью Pace Их Сургуулийг Санхүүгийн Удирдлагаар MBA зэрэгтэй төгссөн. Мөн тэрээр Тогтвортой санхүүжилтийн удирдах зөвлөлийн гишүүн, МБХ-ны Дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.


Гүйцэтгэх Захирал, Ерөнхий нарийн бичгийн дарга

Жигжидийн ҮНЭНБАТ

Ж.Үнэнбат нь 1985 онд ОХУ-ын Москвагийн Эдийн Засаг Статистикийн Дээд Сургуулийг Эдийн засагч, статистикч мэргэжлээр төгсөж, 1994 онд АНУ-ын Колумбын Их Сургуульд Олон улсын эдийн засгийн харилцааны мастер зэргийг хамгаалсан, Дэд профессор цолтой.

1985-1987 онд Улаанбаатар хотын САА-д эдийн засагч, 1987-1988 онд Хугацаат цэргийн албанд, 1988-1990 онд Хөдөлмөрийн төвд эдийн засагч, 1990 онд Улсын Банкны Ерөнхий Хорооны Тооцоолон бодох төвд эдийн засагч, 1991-1993 онд Монголбанкны Статистик судалгааны газарт эдийн засагч, ахлах эдийн засагч, 1995-1996 онд Монголбанкны Мөнгө зээлийн бодлогын газрын захирал, 1996 онд онд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч, 1996-2000 онд Монголбанкны Ерөнхийлөгч, 2000-2006 онд Монголын Банкны Холбооны гүйцэтгэх захирал, 2000 оноос Санхүү Эдийн Дээд Сургуулийн Банк санхүүгийн тэнхимийн эрхлэгч, 2004 оноос Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүн /орон тооны бус/, 2009 оноос Компанийн Засаглалын Хөгжлийн Төвийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан арвин туршлагатай юм.


Санхүү, Үйл ажиллагаа хариуцсан менежер

Лхагвагийн ОТГОН-АЮУШ

Л.Отгон-Аюуш нь Санхүү, бизнесийн удирдлага мэргэжлээр ШУТИС-ийг 2003 онд төгссөн. 2003-2004 онд Завхан аймгийн Их-Уул сумын Ерөнхий нягтлан бодогч, 2004-2005 онд Барилгын цэргийн 022-р ангид нягтлан бодогч, 2007 оноос одоог хүртэл Монголын Банкны Холбооны санхүү үйл ажиллагаа хариуцсан менежерээр ажиллаж байна.





Хууль эрх зүй, Хамтын ажиллагаа хариуцсан менежер

Чулуунбаатарын НАМЖИЛМАА

Ч.Намжилмаа нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг 2006 онд Эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2006-2009 онд ХасБанкны Хуулийн хэлтэст хуульч, 2007-2008 онд Хөгжлийн алтан сан холбооны зохицуулагч, 2012 оноос Монголын Банкны Холбооны Хууль эрх зүй, Хамтын ажиллагаа хариуцсан менежерээр ажиллаж байна. 2009-2012 онд БНХАУ-ын Шандунь мужийн Шандунийн Их сургуульд магистрийн зэрэг хамгаалсан.




Мэдээлэл, Хамтын ажиллагаа хариуцсан менежер

Баасансүрэнгийн БАЯРМАГНАЙ

Б.Баярмагнай нь МУИС-ийн Физик электроникийн сургуулийг 2008 онд Физик, Электроникийн инженер мэргэжлээр төгссөн. 2008-2011 онд ХасБанкны Мэдээлэл, Технологи Удирдлагын газарт техникийн хангамжийн мэргэжилтэн, 2011-2012 онд ХасБанкны Гүйцэтгэх дэд захирлын шадар туслах, Байгууллагын банкны газрын байгууллагын харилцааны мэргэжилтэн, 2012 оны 9 дүгээр сараас Монголын Банкны Холбооны Мэдээлэл, Хамтын ажиллагаа хариуцсан менежерээр ажиллаж байна.



Төсөл, Хамтын ажиллагаа хариуцсан менежер

Энхтөрийн НОМИНДАРЬ

Э.Номиндарь нь ОУ-ын худалдаа бизнесийн удирдлага мэргэжлээр Эм Ай Ю Дээд сургуулийг 2013 онд төгссөн. 2013 оны 1 дүгээр сараас Монголын Банкны Холбооны Гадаад харилцаа, Хамтын ажиллагаа хариуцсан менежерээр ажиллаж байна.






Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан менежер

Эрдэнэ-Очирын Ариунаа

.


Twitter