Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

MOST MONEY ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САНАЛ

1-Р Сар 15, 2018

МОСТ ПСП ХХК (МОСТ) нь Арилжааны банкинд дараах үйлчилгээг санал болгож байна.

1. БАГА ДҮНТЭЙ БАНК ХООРОНДЫН ГҮЙЛГЭЭНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ

2012 оноос “Гишүүн” банкууддаа үзүүлж буй энэхүү үйлчилгээг МОСТ нь бүх арилжааны банкуудад нийлүүлэх технологийн бүрэн боломжтой. 2018.01.01-нээс хүчин төгөлдөр хэрэгжих “Монгол Улсын төлбөрийн системийн тухай” шинэ хуулийн дагуу МОСТ нь “Оператор” байгууллагын тусгай зөвшөөрөл авахаар зэхэж байна.

2. ТОКЕН ОЛГОХ ҮЙЛЧИЛГЭЭ

Банкны “Ухаалаг банк” хэрэглэгч картын NFC/EMV ПОС дээр гар утсаа “дөхүүлэн” төлбөр хийх зориулалтын үйлчилгээ. “Ухаалаг банк” хэрэглэгч худалдан авалтын төлбөр хийхийн тулд тухай бүр МОСТоос 1-удаагийн токен дуудан картын ПОС дээр уншуулж, улмаар картын сүлжээгээр эквэйринг хийгээд төлбөрийн транзакцийг гүйцээнэ.

3. QR-КОД ОЛГОХ ҮЙЛЧИЛГЭЭ

МОСТ нь QPay стандартыг дэмжиж, аль ч банкны смарт аппликацаар гүйлгээ хийх боломжтой QR код үүсгэх ба тайлах үйлчилгээ үзүүлж байна. Үүнд дараах төрлийн гүйлгээ хамаарна:

  • Р2Р шилжүүлэг
  • Билл төлбөр
  • Билл нэхэмжлэх
  • Нэгж цэнэглэх
  • Мерчантын QR-ПОС дээр худалдан авалт
  • еКоммерц
  • QR-меню
  • Цаашид шинээр гаргах бусад төлбөр

4. БАНКНЫ ВИРТУАЛ БАНКНЫ СИСТЕМ ДОТОР СУУЛГАСАН MOST MONEY ҮЙЛЧИЛГЭЭ

Банк нь MОСТ-ын нээлттэй АПИ ашиглаж виртуал банкны системээ өргөтгөх замаар түүн дотроо Most Money үйлчилгээний бүх боломжийг ашиглана.

5. MOST MONEY WALLET ҮЙЛЧИЛГЭЭ

  • Мерчантын картын NFC/EMV ПОС, QRПОС дээр төлбөр
  • еКоммерц сайт дээр худалдан авалтын төлбөр: утас #, QR, карт #
  • Р2Р шилжүүлэг - данс #, утас #, QR, FB chat
  • Билл төлбөр - Билл ирэхэд акцептлах, хуваарийн дагуу билл төлбөр, QR, билл #.
  • Бусдаас QR-билл үүсгэж нэхэмжлэх
  • Нэгж цэнэглэх, ОУ-ын яриа, дата, интернет эрх, контентууд, DDish, Даатгал
  • АТМ ба банкны салбар дээр бэлэн мөнгө авах
  • Лоялти
  • Цаашид нэмэгдэх төлбөрийн болон бусад үйлчилгээ

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ

  • Элсэлтийн хураамж 0₮
  • Сарын үйлчилгээний хураамж 0₮
  • Гүйлгээний хураамж 50 төг, банк дотор болон банк хоорондын гэдгээс хамаарахгүй.
  • Худалдан авалтын гүйлгээний хураамж нь тухайн банкны мерчантаас авах шимтгэлийн дүнгийн 40% (үнийн дүнгээс шимтгэлийн хэмжээ 1% гэвэл - 0.4%) байна.
  • Токен ба QR код олгох үйлчилгээ үнэгүй. Жишээ нь: Санхүүгийн гүйлгээг банк нь өөрөө сеттлемэнт хийх тохиолдолд аливаа хураамжгүй.
  • Жич: ББСБ-ууд МОСТ-ын аль ч үйлчилгээг авах боломжтой.

Холбоо барих:

Бизнес хариуцсан захирал Т.Отгонбаяр otgonbayar@most.mn /99012377, 11327210/