Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Үндэсний хөгжилд хөтлөх төслийн удирдлага

9-Р Сар 19, 2017

ЗОРИЛГО

55 триллион ам.доллараар хэмжигдэх Дэлхийн нийт бүтээгдэхүүний 22 хувь нь төсөл дээр суурилсан барилга байгууламжийн сайжруулалт, машин механизм, тоног төхөөрөмж худалдан авах, зам, төмөр зам, сургууль, оффис, эмнэлэг, хувийн орон сууц, худалдаа арилжааны болон үйлдвэрийн барилга зэрэгт хуримтлал хэлбэрээр эргэлдэж байна. Төслийн менежментийн судалгаа, боловсрол, сургалтын хөтөлбөрүүд нь төслийн удирдлагыг хэрэгжүүлэхэд шаардагдах чадавхийг дэмжих мөн дэлхийн хурдацтай өсөлтийг хангахын тулд хурдацтай өсч байна.

Монгол улсад гадны төсөл, хөрөнгө оруулалт нэмэгдэж эдийн засаг хурдацтай хөгжиж буй өнөө үед аливаа төслийн эдийн засгийн үр ашгийг сайжруулахад олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх төслийн удирдлагын чиглэлээр бэлтгэгдсэн боловсон хүчин, төслийн удирдлагын ахисан түвшний мэдлэгийн бааз, төслийн сайн туршлагыг бий болгох зайлшгүй шаардлагатай байна.


Ийм учраас Төслийн Удирдлагын Олон Улсын Институт (PMI)-ын Монгол дахь салбар нь “Үндэсний хөгжилд хөтлөх төслийн удирдлага” сэдвийн хүрээнд Төслийн Удирдлагын 4 дүгээр бага хурлыг төслийн менежерүүд, хувийн хэвшлийн компаниуд, төрийн байгууллагууд болон бусад бүх оролцогч талуудыг нэг доор цуглуулан төслийн удирдлагын үндэсний хөгжилд оруулах хувь нэмэр, сайн туршлагыг харилцан ярилцах, бие биенээсээ суралцах боломжийг бүрдүүлж байна.

БИД ХЭН БЭ?

Олон улсын төслийн удирдлагын мэргэшсэн зэрэглэл тогтоох эрх бүхий, төслийн уирдлагын мэргэжилтнүүүдийн хамгийн том сайн дурын холбоо (PMI®) нь дэлхийн хэмжээнд 700 мянга гаруй гишүүд, дэмжигчтэйгээр 190 оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улс дахь салбар нь 2014 оноос албан ёсны эрхтэйгээр төслийн удирдлагын хөгжлийг дэмжих зорилгоор төслийн удирдлагын сэдэвчилсэн сургалтууд, уулзалт, хэлэлцүүлэг болон мэргэшсэн зэрэглэл тогтоох олон улсын шалгалтыг тогтмол зохион байгуулж байна.

ХЭН ОРОЛЦОХ ВЭ?

  • Төслийн менежерүүд, компанийн удирдлага
  • Бизнесийн шинжээчид
  • Төслийн удирдлагын талаар суралцахыг хүссэн хэн бүхэн
  • Хамгийн сүүлийн үеийн тренд, арга барил, чиглэлийг сонирхсон хэн бүхэн

БАГА ХУРЛЫН ОНЦЛОГ:

  • 27 хүндэт илтгэгчдээс төслийн менежментийн туршлага сонсох
  • Багаараа ажиллах 8 сэдэвчилсэн семинарт суух
  • Төслийн удирдлагын мэргэшсэн PMP зэрэгтэй оролцогчид 16 PDU цуглуулах
  • 400 орчим төслийн менежерууд нэг дор цуглаж харилцан мэдээлэл солилцох
  • Олон Улсын Төслийн Менежментийн Институтын Төв салбар болон Хонг Конг, Сингапур, Aвстрали гэх мэт Ази Номхон далайн бүсэд үйл ажиллагаа явуулдаг компаниудын гүйцэтгэх захиралуудтай уулзах, туршлага солилцох
  • Өдрийн хоол болон кофе завсарлага багтсан

Зохион байгуулах хороо

| 9919-2868 | www.pmiconference2017.mn

| registration@pmimongolia.mn

| www.pmi.org | www.pmimongolia.mn

| www.facebook.com/pmimongoliachapter

| www.twitter.com/pmimongolia

Бүртгэл: БҮРТГҮҮЛЭХ

| “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ын гишүүн -80,000₮

| Байгууллагын төлөөлөгч болон хувь хүн -200,000₮

| Оюутны хөнгөлөлт -50,000₮

| Группын хөнгөлөлт (> 5 төлөөлөгчид) -150,000₮

| Гишүүн байгууллагын хөнгөлөлт – 160,000₮

Twitter