Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

PROFESSIONAL SERIES-2015/05

5-Р Сар 12, 2015

Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академи хамтран “Professional Series” өглөөний уулзалтыг зохион байгуулдаг билээ.

“Professional Series” уулзалтын ээлжит зочноор менежментийн зөвлөх О.Одхүү оролцож “Хүний нөөцийн менежментийн бизнес дэх нөлөө” сэдвээр сонирхолтой илтгэл, яриа хийх гэж байна. О.Одхүү нь сүүлийн 12 жилийн турш менежментийн өөрчлөлтийн төслүүдийг хэрэгжүүлж ирсэн туршлагатай нэгэн бөгөөд хүний нөөцийн менежментийн талаар ямар нэг ном, сурах бичигт тусгагдаагүй, практик туршлагууд дээр үндэслэн талент менежмент, өөрчлөлтийг нэвтрүүлэх, стратегич хүний нөөц гэх зэрэг асуудлыг хөндсөн яриа хийх юм.

Уулзалт 2015 оны 5 дугаар сарын 13-ны лхагва гаригийн өглөө 08.00 цагт Монголын Банкны Холбооны хурлын танхимд эхлэх бөгөөд та бүхнийг сонирхож буй асуултуудаа тавьж, идэвхтэй оролцохыг урьж байна. Мөн холбогдох ажилтнуудыг энэхүү уулзалтад оролцуулах боломжтой юм. Оролцогчийн тоо хязгааргүй болно.

Уулзалт ойролцоогоор 1 цаг орчим хугацаатай үргэлжилдэг болно.

ЖИЧ: Та бүхэн өглөө 7.45-аас 8.00 цагийн хооронд цай, кофе уух боломжтой.

Twitter