Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

“PROFESSIONAL SERIES” ЦУВРАЛ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

9-Р Сар 29, 2016

Монголын Банкны Холбооноос зохион байгуулдаг “Professional Series” өглөөний уулзалт 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн зочноор Худалдаа хөгжлийн банкны Ерөнхий аудитор П.Гантуул оролцож “Дотоод аудитын хөгжлийн хандлага” сэдвээр маш сонирхолтой, үр өгөөжтэй яриа хийж, уулзалтад оролцогч нарын асуултад хариулт өгч ярилцлаа.

Тус уулзалтаар Байгууллага дахь Дотоод аудитын үүрэг роль, байр суурь, баталгаажуулалт ба зөвлөх үйлчилгээний баланс, ижил төстэй ба ялгаатай тал мөн Дотоод аудитын ирэх 25 жилийн чиг хандлага, төсөөллийн талаар хөндөн ярилцсан юм.

Бидний хүсэлтийг хүлээн авч сонирхолтой танилцуулга хийсэн П.Гантуул захиралдаа болон хүрэлцэн ирсэн нийт зочиддоо талархал илэрхийлж байгааг хүлээн авна уу.


Twitter