Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН ФОРУМ 2017

8-Р Сар 24, 2017


МБХ-оос БОАЖЯ, Ариг банк, ОУСК, ДДНХБ, НЭЗТТ, НҮБХХ-ийн Биофин төсөл, Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, НЗДТГ болон МҮХАҮТ-тай хамтран энэ жилийн Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн Форум арга хэмжээг “Тогтвортой санхүүжилтийг түгээн дэлгэрүүлэх олон талт хамтын ажиллагаа” сэдэв дор 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Шангри-Ла зочид буудалд зохион байгуулах гэж байна.

Бодлого тодорхойлогчид, банк санхүүгийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, бизнес эрхлэгчид, иргэний нийгмийн төлөөлөл, байгаль орчин, тогтвортой хөгжлийн мэргэжилтэн та бүхнийг Монгол Улсын ногоон ирээдүйг цогцлоох асуудлаар ярилцах энэхүү чухал арга хэмжээнд оролцохыг урьж байна.

Тодруулбал уг форумаар 1) тогтвортой санхүүжилтийн үндэсний замын зураг боловсруулах, ТоС-ийн талаарх бодлого, хууль журмын зохицуулалт, банкны бус санхүүгийн салбарт нэвтрүүлэх, 2) Ногоон зээлийн санг байгуулах бэлтгэл ажлын хүрээнд боловсруулсан төслүүдийг боломжит хөрөнгө оруулагч нарт танилцуулах, оролцогч талуудын үүрэг оролцоог баталгаажуулах, 3) Ногоон төсөл бэлдэхэд хувийн хэвшилтэй хамтран ажиллах зэрэг гол сэдвүүдийн хүрээнд санал солилцох юм. Энэ жилийн хувьд 5 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус форумд 350 гаруй өндөр түвшний гадаад, дотоодын зочид, төлөөлөгчид оролцохоор төлөвлөж байна.

БИДЭНТЭЙ ХЭРХЭН ХАМТРАН АЖИЛЛАХ ВЭ?

Энэхүү арга хэмжээнд хамтран ажиллахыг хүсвэл Монголын Банкны Холбооны Төсөл, хамтын ажиллагааны менежер Э.Номиндарьтай 976-99177149 утсаар эсвэл nomindari@mba.mn имэйл хаягаар холбогдох боломжтой.

ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

Форумын үйл ажиллагаанд оролцохыг хүсвэл өөрийн нэр, төлөөлж буй байгууллагын нэр, албан тушаал, холбоо барих мэдээллийг багтаасан хүсэлтийг nomindari@mba.mn хаягаар 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн дотор явуулна уу. Оролцогчдын тоо хязгаартай бөгөөд урилгаар оролцоогүй төлөөлөгчдөд 50.000₮-н бүртгэлийн хураамжтай болно.

Twitter