Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

UnionPay International

6-Р Сар 08, 2014


Чайна ЮнионПэй компаний охин компани болох ЮнионПэй Интернэшнл байгууллага нь ЮнионПэй олон улс дахь бизнесийг дэмжин хөгжүүлж ажилладаг юм. Өнөөдрийн байдлаар дэлхий даяар 1800 гаруй банк, санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Дэлхийн 169 улсад ЮнионПэй картыг төлбөрт хүлээн авч үйлчилж байгаа ба 48 улс ЮнионПэй картыг гаргаж байна.

ЮнионПэй Интернэшнл нь карт эзэмшигчийнхээ тоогоор дэлхийд нэгт жагсдаг бөгөөд ЮнионПэй картыг төлбөрт хүлээн авдаг АТМ, картаар үйлчлэгч байгууллагын тоо, цар хүрээг байнга өргөжүүлэн ажиллаж байна. Үүний зэрэгцээ картын төлбөр тооцооны үйлчилгээг харилцагчдад хамгийн бага зардлаар, хамгаалалт аюулгүй байдлын өндөр нууцлалтайгаар улс хооронд болон улс дотор үзүүлж байна.

ЮнионПэй Интернэшнл байгууллага нь Монгол Улс Дахь Төлөөлөгчийн Газраа 2011 онд байгуулсан бөгөөд Монгол улсад бэлэн бус төлбөр тооцооны системийг хөгжүүлэх, дэлхийн жишиг, олон улсын стандартад нийцсэн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийг нэвтрүүлэхэд гишүүн банкуудтайгаа хамтран хувь нэмрээ оруулан ажиллаж байна.