Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

АМ.ДОЛЛАРЫН ТӨГРӨГТЭЙ ХАРЬЦАХ ХАНШИЙН ШИНЖИЛГЭЭ

3-Р Сар 29, 2013

1996 оноос 2013 оны 3 сарын хоорондох Америк долларын төгрөгтэй харьцах сарын дундаж ханшийн тоон өгөгдөл дээр хугацааны цувааны бүрэлдэхүүн хэсэг ялгах шинжилгээ хийлээ.

Зураг 1-д ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн динамик болон трендийг харуулав. Ерөнхийдөө төгрөгийн ханш сулрах чиг харагдаж байна.

Зураг 2-т ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн мөчлөгийг харуулав. Ам.долларын ханш нь 2012 оны 2 дахь хагасаас эхлэн мөчлөгийн хувьд буурах үедээ байсан ба 2013 оны 2 сард локал мөчлөгийхөө доод цэгт хүрсэн байх магадлал өндөр байна.

Тиймээс цаашид ам.долларын ханш нь богино хугацаанд буюу 2013 оны эхний хагас жилийн дуустал урьд жилүүдийн мөн үеүдтэй харьцуулахад харьцангуй өндөр байх төлөвтэй байна.

Зураг 3-т ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн сарын нөлөөллүүдийг салган харуулав. Сүүлийн жилүүдэд ханшид үзүүлэх сар, улирлын онцлогийн нөлөө өсөх хандлагатай байна. Монголбанк нь ханшийн улирлын онцлогоос хамаарах хэлбэлзэлийг бууруулахтай холбоотой ажлуудыг авч хэрэгжүүлэх нь ханшийн эрсдэлийг бууруулахад чухал тустай юм.

Зураг 4-т ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн гэнэтийн шокоос үүдсэн хэлбэлзэлийг салган харуулав. 2013 оны 3 сарын төгсгөл дэхь ханшийн өсөлт зах зээлийн гэхээсээ илүү нь гэнэтийн шокийн нөлөөллөөс болсон байх магадлал өндөр байна.

Монголын Банкны Холбоо

Twitter