Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Дэлхийн Хуримтлалын Өдөр 2018

1-Р Сар 16, 2018


“Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг 1924 оноос хойш жил бүрийн 10 сарын 31-ний өдөр дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлэхдээ банк санхүүгийн байгууллагууд иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор ирээдүйдээ зориулан хуримтлал бий болгохын ач тусыг сурталчилан таниулах арга хэмжээг зохион байгуулж иржээ.

Манай улсын хувьд анх 2012 онд Монголын Банкны Холбоо энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх санаачлагыг гаргаж, нийт иргэдээ банкинд хадгаламж нээлгэх, эсхүл хуримтлалаа нэмэгдүүлэх зэргээр өөрсдийн ирээдүйн төлөө бодитой алхам хийхийг уриалж ирсэн юм. Өнгөрсөн жилээс эхлэн Монголын Банкны Холбоо, Хадгаламжийн Даатгалын Корпораци болон гишүүн банкуудтай хамтран “Ирээдүйдээ итгэлтэй Банкиндаа хадгаламжтай Монгол иргэн” уриан дор энэхүү өдрийг тохиолдуулан хуримтлалын өдөрлөг, бусад арга хэмжээг зохион байгуулж, иргэд, олон нийтэд хуримтлал гэж юу болох, хуримтлал хэрхэн үүсгэх, хуримтлалын ач холбогдолын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж ирсэн байна.