Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Капитрон банк

8-Р Сар 15, 2014

Капитрон Банк нь 2001 оны 11-р сарын 16-ны өдөр үүсэн байгуулагдаж, 3 тэрбум төгрөгийн дүрмийн сан, 17 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан ба өдгөө 15 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Бид Монгол улсын банк, санхүүгийн зах зээлд техник, технологид суурилсан дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээ болох интернет банк, телефон банк болон мессеж банкны үйлчилгээг анхлан нэвтрүүлж байсан төдийгүй, харилцагчиддаа эскроу данс, овердрафт зээл, лизинг, моргэжийн зээл зэрэг шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг хүргэж банкны салбарт эрч хүчтэй, шинэлэг банкны дүр төрхөөр орж ирсэн түүхтэй. Энэ түүхтэй маань “Капитрон” гэдэг нэр холбоотой бөгөөд Капитал+Электрон гэсэн хоёр үгний хослолоос бүтсэн, хөрөнгийг мэдээллийн технологид суурилан удирдах гэсэн утгатай юм.

Капитрон банк нь өнөөдөр Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Дорноговь, Өмнөговь, Баян-Өлгий аймгуудад нийт 37 салбар, тооцооны төвтэйгээр арилжааны банкны үйл ажиллагааг явуулж байна.

2015-2016 онуудад Капитрон банкны Хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх удирдлагын бүтэц, бүрэлдэхүүнд томоохон өөрчлөлт орсон бөгөөд компанийн засаглалын зөв тогтолцоог бүрдүүлэх, банкны бүтэц, зохион байгуулалт, удирдлага, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх улмаар банкны өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чиглэлээр шат дараалсан өөрчлөлт, шинэчлэлийг хийж байна.

Бид банкны хөгжлийн стратеги чиглэлээ шинэчлэн тодорхойлж, менежментийн арга барилыг сайжруулснаар үйл ажиллагаагааны цар хүрээг тэлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний тоог нэмэгдүүлж чанарыг сайжруулах талаар ахиц, дэвшил гарган ажиллаж байна. 2016 онд харилцагчдынхаа тав тухтай орчинг бүрдүүлж Шангри-ла, Шонхор, Баянмонгол салбаруудыг шинээр нээн ажиллуулсан ба нийт салбар, нэгжүүдийнхээ өнгө төрхийг шинэчлэх ажлыг эхлүүлээд байна.

2016 оны 9 сарын 30-ны өдрийн байдлаар банкны нийт актив 330 тэрбум төгрөг болж өссөн ба Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг ханган санхүүгийн чадамжийг нэмэгдүүлэн ажиллаж байна.

Цаашид бид банкныхаа үйлчилгээг улам сайжруулан, нийгмийн сайн сайханд чиглэсэн, байгаль дэлхийд ээлтэй төсөл хөтөлбөрүүд, жижиг, дунд бизнес болон улс орны эдийн засгийн өсөлт хөгжилтөд эерэгээр нөлөөлөх бизнесийг дэмжиж ажиллахын зэрэгцээ үйл ажиллагаандаа орчин үеийн дэвшилтэт техник, технологийг ашиглах, ухаалаг банкны үйлчилгээг нэвтрүүлэх, банкны цахим бүтээгдэхүүн, үйлчилгээг түлхүү хөгжүүлэхийг зорин ажиллах болно.

Капитрон банкны үнэт зүйлс нь үнэнч харилцагч, чадварлаг хамт олон, сэтгэл ханамжтай хувь нийлүүлэгч, тогтвортой орчин, ногоон хөгжил юм.

Бидэнд итгэл хүлээлгэн өнгөрсөн 15 жилийн турш хамтран ажилласан бүх харилцагчид, хамтран ажилладаг байгууллагууддаа баярлалаа. Бид та бүхний итгэлийг даан ажиллаж, таны хамгийн сайн ухаалаг түнш банк байх болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.capiton.mn-ээс авна уу.

Twitter