Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

XacБанк

8-Р Сар 18, 2014


Бид Монголдоо дэлхийн түвшний санхүүгийн үйлчилгээтэй байгууллага болно.

ХасБанк 1998 онд үйл ажиллагааныхаа суурийг тавьсан цагаасаа Монгол улсын банк санхүүгийн системд тогтвортой өсөлтийг бий болгож, иргэд болон бичил, жижиг бизнесийн зах зээлд хүчтэй байр суурьтай болж чадсан төдийгүй жижиг дунд бизнес болон байгууллагын банкны зах зээлд амжилттай нэвтрэн, үйл ажиллагаагаа өргөтгөж ирсэн бөгөөд өдгөө санхүүгийн салбарт байр сууриа олж чадсан системийн хэмжээний томоохон банк болон бэхэжжээ.

ХасБанк нь банк санхүү, даатгал, санхүүгийн түрээс, хөрөнгө оруулалт, бичил санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг холдинг компани болох Тэнгэр Санхүүгийн нэгдэлийн бүрэн эзэмшилд байдаг. Тэнгэр Санхүүгийн Нэгдэлийн хувь нийлүүлэгчдийн бүтцэд олон улсын санхүүгийн байгууллагууд, дотоод гадаадын нэр хүндтэй компаниуд, хөрөнгө оруулалтын сангууд, төрийн бус байгууллагууд, хувь хүмүүсийг багтдаг бөгөөд Монгол улсын банк санхүүгийн салбарт хувьцаа эзэмшигчдийн бүтцийн хувьд нэг байгууллага эсвэл хувь хүний давамгайлалгүй, хамгийн эрүүл бүтэцтэй байгууллага юм.

Компанийн сайн засаглал, Нийгмийн хариуцлагаараа салбартаа тэргүүлэгч ХасБанк нь Монгол орон даяар үйл ажиллагаа явуулж буй 92 салбар тооцооны төв, тэдгээрт ажиллаж буй 1400 мэргэшсэн ажилтан, 3000 гаруй мерчант, интернэт, мобайл банкны цахим сувгуудаараа дамжуулан 700 мянган харилцагчдадаа бүх төрлийн хадгаламж, хэрэглээний болон бизнесийн зээл, төлбөр тооцоо, гадаад, дотоод гуйвуулга, олон улсад чөлөөтэй ашиглагдах Union pay, Visa төлбөрийн карт зэрэг бүх төрлийн санхүүгийн цогц үйлчилгээг хурдан шуурхай хүргэж байна. Мөн түүнчлэн ХасБанкны карт эзэмшигчид ХасБанкны АТМ-с бүх үйлчилгээг шимтгэлгүй авдагаас гадна бүх төрлийн зээлийн өргөдлийн хураамж 0₮.

ХасБанк нь Эрдэнэт хүмүүн, Эх дэлхий, Эрүүл ашиг гэсэн гурван тулгуурт зарчмын хүрээнд Нийгмийн хариуцлага болон Байгаль орчныхоо өмнө хүлээх хариуцлагыг мөрдлөг болгон өөрийн бизнесийн үйл ажиллагаагаар дамжуулан нийгэмд хөрөнгө оруулах, байгаль орчныг хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулан ажиллахын зэрэгцээ хууль бус, ёс зүйгүй, байгаль орчинд хортой бизнесийн үйл ажиллагааг санхүүжүүлэхээс татгалзан нийгэм болон байгаль орчны менежментийн бодлогыг хэрэгжүүлдэг. Тухайлбал,

  • Монгол Улсад биеийн тамир, спортыг дэлгэрүүлэх, түүн дотроос багийн спортыг хөгжүүлэх зорилгоор сагсан бөмбөгийн дээд лигийн “Хасын Хүлэгүүд” багийг 2004 онд байгуулан тасралтгүй дэмжиж байна.
  • Мөн 2006 оноос заалны хөлбөмбөгийн “Дуулиан-2020” тэмцээнийг санаачлан зохион байгуулж, жил бүр 10 сургуулийн 600 тамирчныг ивээн тэтгэж оролцуулдаг бөгөөд нийт 300 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.
  • 2009 оноос эхлэн “ХасТөгөл” мод тарих аяныг жил бүр зохион байгуулж, 21 аймаг, Улаанбаатар хотод 30 ногоон төгөл байгуулж, 50,000 мод, бут тариад байна.
  • 2009 онд банкны салбартаа энхны Эко банкны хэлтэс байгуулж, ногоон зээл олгож эхэлсэн. 2016 онд НҮБ-ын Уур амьсгалын ногоон сангийн магадлан итгэжлэгдсэн байгууллага болсноор хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын зэрэгцээ үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэн, ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжихэд хувь нэмрээ оруулж байна.

ХасБанк Харилцагчийг хамгаалах ухаалаг хөдөлгөөнд нэгдэж, тус хөдөлгөөний 7 зарчим 99 шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан хэмээн батламжлагдсан Монгол Улсын цорын ганц арилжааны банк бөгөөд энэ хүрээнд Ил тод, нээлттэй байх, Харилцагчийг өрийн дарамтаас хамгаалах, Харилцагчийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдыг хангах, Харилцагчийн гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх зэрэг зарчмуудыг мөрддөг.

Харилцагч төвтэй үйлчилгээг эрхэмлэж, тогтвортой болон ил тод үйл ажиллагааг чухалчилан, өсөлт хөгжилд тэмүүлсэн харилцагчдынхаа эрэлт, хэрэгцээнд тохирсон санхүүгийн үйлчилгээг саадгүй хүргэж ирсэн нь ХасБанкийг Монгол улсдаа төдийгүй дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн байгууллага болохыг нотолж, The Banker сэтгүүлээс ХасБанкийг Монгол Улсын Шилдэг банкаар 3 удаа /2013, 2016, 2017/, Global Finance сэтгүүлээс мөн 4 удаа /2014, 2016, 2017, 2018/ тус тус шалгаруулсан.