Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.
12-р сар 15
МБХ-ны XI Чуулган
Монголын Банкны Холбоо нь жил бүрийн 12 дугаар сард бүх гишүүдийг оролцуулан чуулганаа зохион байгуулж, тухайн жилийнхээ ололт амжилтаа дүгнэдэг уламжлалтай. Ээлжит XI чуулганыг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Бэст Вестерн Премьер Туушин зочид буудалд зохион байгуулах юм.
БЭСТ ВЕСТЕРН ПРЕМЬЕР ТУУШИН ЗОЧИД БУУДАЛ
11-р сар 25
МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН ФОРУМ 2016
Монголын Банкны Холбоо (МБХ), Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ) хамтран “Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн Форум 2016” арга хэмжээг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Бэст Вестерн Премьер Туушин зочид буудалд 08:30-16:30 цагийн хооронд зохион байгуулах гэж байна. Энэ жилийн Форум БОАЖЯ, Сангийн яам, Ерөнхий сайдын ажлын алба, Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулж буй “Тогтвортой хөгжил 2030: Төлөвлөлтөөс хэрэгжилтэд” үндэсний чуулганы нэг хэсэг болж зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой болж байгаа бөгөөд Форумыг Голомт банк, Монголбанк, Сангийн яам, СЗХ, НЗД, МҮХАҮТ, Олон улсын санхүүгийн корпараци (IFC), Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага (GGGI), Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл (PAGE), Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл (ESD) зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.
Бэст Вестерн Премьер Туушин зочид буудал
11-р сар 27
Тогтвортой Санхүүжилтийн Форум 2015
Монгол Улс ногоон эдийн засгийг бий болгохыг дэмжин, УИХ-аас 2014 онд “Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлого”-ыг баталсан билээ. Энэхүү хөгжлийн зорилтыг бодитойгоор хэрэгжүүлэх, одоогийн эдийн засгийн бүтцийг “ногоон” болгоход засгийн газар, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа чухал юм. Үүнд санхүүгийн салбар, тэр дундаа санхүүгийн салбарын 95 хувийг бүрдүүлдэг банкуудын тогтвортой хөгжлийн асуудалд оролцох үүрэг, нөлөө чухал болоод байна. Одоогоор байгаль орчинд ээлтэй, “ногоон” техник технологийн хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэх, ногоон төслүүдийг санхүүжүүлэх банкны бүтээгдэхүүнүүдийг бий болгоход төрийн бодлого, санхүүгийн урамшууллын хөшүүрэг, механизмууд байхгүй байна. Өнөөдрийн байдлаар эко төслүүдийг дэмжиж, хөнгөлөлттэй зээл, урамшуулал олгодог ганцхан банк байгаа нь хангалтгүй учир банк, банкны харилцагч, бизнес эрхлэгчдийн дунд ногоон зээл, санхүүжилтийн талаар мэдлэг ойлголт, чадавхийг нэмэгдүүлэх, улмаар уг ажлыг дэмжих ногоон санхүүжилтийн механизмыг бий болгох зайлшгүй шаардлага байна. Дээрх асуудлыг хэлэлцэх зорилгоор Монголын Банкны Холбооноос БОНХАЖЯ, Монголбанк, МҮХАҮТ, НЗД, Хас банк, ОУСК, НХБ болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөртэй хамтран “Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн Форум 2015” арга хэмжээг “Ногоон зээлийн сан: Тогтвортой хөгжлийн хөшүүрэг болох нь” сэдэв дор 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Бэст Вестерн Премьер Туушин зочид буудалд зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээгээр ногоон зээлийн санхүүжилтийн механизмыг бий болгоход хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах талаар хэлэлцэхээс гадна ТоС-ийн хөтөлбөрийг цаашид амжилттай хэрэгжүүлэхэд холбогдох талуудын үүрэг оролцоо, дэмжлэгийн талаар бодлого боловсруулагчид, банкууд, санхүүгийн салбарын бусад төлөөлөгчид, олон улсын байгууллагууд, харилцагчид, бизнесийн салбарын төлөөлөгчид, иргэний нийгэм, байгаль орчны мэргэжилтнүүд дундаа санал солилцон тодорхой шийдэлд хүрэх тул энэхүү ач холбогдол бүхий арга хэмжээнд эрхэм Таныг оролцохыг урьж байна.
Бэст Вестерн Премьер Туушин зочид буудал
11-р сар 11
Комплаенс Форум 2015
Монголын Банкны Холбоо (МБХ), ХААН банк, Монголбанк хамтран “Комплаенс Форум 2015” арга хэмжээг 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 09:30-14:00 цагийн хооронд ХААН Банк Театрт зохион байгуулах гэж байна. Энэхүү хагас өдрийн арга хэмжээгээр МБХ-ны Комплаенсийн мэргэжлийн зөвлөлөөс боловсруулсан “Банкинд комплаенсийн бодлого нэвтрүүлэх, чиг үүргийг бий болгох тухай зөвлөмж”-ийн төслийг хэлэлцэхээс гадна комплаенсийн чиглэлээр банк, санхүүгийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлууд болох гадаадын улс орнуудын санхүүгийн хориг арга хэмжээ, харилцагчийн татварын мэдээлэл гаргаж өгөх зохицуулалт, Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг үндэсний тогтолцоонд харилцан үнэлгээ хийх ажиллагааны талаар хэлэлцэх бөгөөд эдгээр нь банкны үйл ажиллагааны стандартыг хөгжүүлэхэд олон талын ач холбогдолтой асуудлууд юм. Арга хэмжээнд нийт банкууд, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, банк бус санхүүгийн байгууллагууд болон олон улсын хөгжлийн байгууллагуудын төлөөлөл оролцох юм.
ХААН Банк Театр
09-р сар 10
ТӨЛБӨРИЙН КАРТЫН ЭРСДЭЛИЙН ФОРУМ 2015
Монгол Улсын төлбөрийн картын эрсдэл, түүний удирдлага, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, онол практик солилцох зорилгоор 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр "Төлбөрийн картын эрсдэлийн Олон улсын зөвлөгөөн-2015"-ыг зохион байгуулах гэж байна. Энэхүү зөвлөгөөнийг Монголын Банкны Холбоо, Монголбанк, арилжааны банкууд, олон улсын төлбөрийн картын томоохон брэнд болох ЮнионПэй Интернейшнл байгууллага хамтран зохион явуулах гэж буйгаараа онцлог юм. Зөвлөгөөнөөр Монгол Улсад тулгарч буй төлбөрийн картын эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудал, олон улсын туршлага, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах талаар хэлэлцэн тодорхой санал, шийдлийг эрэлхийлэх, гарсан үнэтэй санал, зөвлөмжийг холбогдох төрийн болон банк санхүүгийн байгууллагад хүргүүлж хамтран ажиллах юм. Зөвлөгөөний үйл ажиллагаа нь танилцуулга, олон улсын туршлага судлах семинар, хэлэлцүүлэг гэсэн гурван хэлбэрээр нэгэн зэрэг явагдана. Тодруулбал, бодлого тодорхойлогч байгууллага, төрийн байгууллагууд болон оролцогч талуудын гүйцэтгэх удирдлагууд оролцсон хэлэлцүүлэг зохион байгуулагдах бөгөөд төлбөрийн картын тулгарч буй асуудлуудын гарцыг тодорхойлох, оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах талаар хэлэлцэж, шийдвэрлэх юм. Тус зөвлөгөөнд холбогдох төрийн байгууллага болон олон улсын байгууллага, арилжааны банкуудын зэрэг 120 гаруй төлөөлөл оролцох юм. Монголын Банкны Холбоо
Shangri-La Ulaanbaatar Hotel
6-р сар 29
"Санхүүгийн түрээс ба боломж" арга хэмжээ
Аж үйлдвэрийн яам, МҮХАҮТ, МБХ, Банкууд хамтран зохион буй Санхүүгийн түрээс ба боломж арга хэмжээ
МҮХАҮТанхим
6-р сар 5
“МОНГОЛЫН БИЗНЕС ФОРУМ” ОЛОН УЛСЫН АРГА ХЭМЖЭЭ
​Олон улсын хөрөнгө оруулалтын банк (ОУХОБ) болон Монголын Банкны Холбоо (МБХ) хамтран Монголын Бизнес Форум олон улсын арга хэмжээг “Монгол Улсын хөгжил ба олон улсын хамтын ажиллагаа” сэдэв дор 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Кемпински Хаан Палас зочид буудалд зохион байгуулна.
Кемпински Хаан Палас зочид буудал
6-р сар 02
Жил бүрийн 6 дугаар сарын 2 - "Банкны салбарын ажилтны өдөр"
Жил бүрийн 6 дугаар сарын 2 - "Банкны салбарын ажилтны өдөр"
Монголын Банкны Холбоо
12-р сар 16
Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн Форум
Монголын Банкны Холбооноос БОНХЯ, Монголбанк, Олон Улсын Санхүүгийн Корпораци, Нидерландын Хөгжлийн Банкболон гишүүн банкуудтай хамтран "Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн Форум 2014"-г "Тогтвортой санхүүжилт: Хамтын зүтгэлээр зөв хөгжлийг бүтээхүй" сэдэв дор 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөрУлаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.
Туушиг зочид буудал, Соёмбо танхим
5-р сар 24
Mongolia Trade & Commodity Finance Conference 2014
GTR is delighted to announce that the Mongolia Trade & Commodity Finance Conference will return to Ulaanbaatar in May 2014 for the third edition of this annual series, the only such event for the Mongolian trade and commodity finance community.
Ulaanbaatar

Twitter