Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Гишүүнчлэлийн мэдээлэл

Монголын Банкны Холбооны ХЭТИЙН ЗОРИЛТ нь банк санхүүгийн мэргэжилтнүүдийн төлөөлөл болсон нөлөө бүхий мэргэжлийн байгууллага болж, Монгол Улсын даацтай хөгжил, эдийн засгийн эрх тэгш өсөлтийг хангахад банк, санхүүгийн салбарыг манлайлан оролцож, улс орноо бүсийн санхүүгийн төв болгон төлөвшүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулахад оршино.

Гишүүнчлэлийн хэлбэрүүд

Холбооны гишүүнчлэлийн байдлыг тухайн байгууллагын Холбооны үндсэн үйл ажиллагаан дахь оролцоо, хамтын ажиллагаа зэргээс хамааран дараах байдлаар ангилна. Үүнд:

  • Үндсэн гишүүн;
  • Дэмжих гишүүн;
  • Холбогдох гишүүн.

Үндсэн гишүүн гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт арилжааны банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Төв банкнаас авсан хуулийн этгээд болон өөрийн салбараа байгуулсан гадаадын банкийг ойлгоно.

Дэмжих гишүүн гэдэгт холбоонд дэмжих гишүүнээр бүртгэгдсэн банкны бус, санхүүгийн байгууллага болон гадаадын банкны төлөөлөгчийн газар зэрэг байгууллагыг хамааруулан ойлгоно.

Холбогдох гишүүн гэдэгт Холбооны Үндсэн гишүүн байгууллагын үйл ажиллагааг хөгжүүлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр сургалт, судалгаа шинжилгээ хийх, мэдээллээр хангах, Үндсэн гишүүн байгууллагын ажиллагсдын ажил, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, сургах болон бусад байдлаар дэмжих, хөгжүүлэх, зорилго, хамтын ажиллагаа бүхий эсхүл холбоотой ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг эсхүл санхүүгийн чиглэлээр бие даасан үйл ажиллагаа явуулдаг, хамтын ажиллагаа бүхий байгууллагыг тус тус хамааруулан ойлгоно.

Twitter